ин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Том дугариг хавтгай чулуун тосгуур дээр чулуун булыг өнхрүүлэн эргүүлж амуу тариа цайруулж талхлах багаж; чулуун тээрэм
- 1.амьтанӨвчин үүсгэгч хорхой
- 1.Ямар нэг зүйлийг хийх, үйлдэх дон, дур хорхой
- 1.Дорно дахины хүндийн хэмжээ, хоёр дан нь нэг ин болно.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ин |
|---|---|
| Харьяалахын тийн | ингийн |
| Заахын тийн | инг |
| Өгөх орших тийн | инд |
| Гарахын тийн | ингээс |
| Үйлдэхийн тийн | ингээр |
| Хамтрахын тийн | интэй |
| Чиглэхийн тийн | ин рүү |
| Олон тоо | ингүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ингийн аяга — ингийн гол дахь амуу гоожуулахаар хийсэн дугуй буюу дөрвөлжин сав
ингийн арал — ингийн булыг тогтоох болон хөдөлгөхөөр ингийн гадуур бэхэлсэн модон хүрээ
ингийн бул — ингийн тосгуур дээрх өнхрүүл чулуу
ингийн гол — ингийн хүйсэнд босгон хийсэн ингийн тосгуур бул хоёрыг холбогч мод юмуу, төмөр
ингийн дугариул — ингийн бул
ингийн зүрх — ингийн булын хоёр талын нүхэнд тус бүр тохируулан суулгасан төмөрлөг углуур; эрхий хүйс
ингийн зүтгүүр — ингийн булын тэнхлэгийн үзүүр, булын арлын урт үзүүр; юмыг индэх үед зүтгэх хөдөлгөхөд хэрэглэх дөрвөлжин мод
ингийн тосгуур — ингийн гол бие болох том дүгрэг хавтгай чулуун тавиур
ингийн хүйс — ингийн тосгуурын төв дэх ингийн голыг суулгах нүх
тарианы ин — тариа цайруулах чулуун тээрэм
ин хорхой — халуун оронд амьдардаг, халдварт өвчний нэг зүйл хорхой
ангийн ин — ангийн дур хүсэл, ан агнах хорхой
хулгайн ин — хулгайн дон
Зүйр цэцэн үг
Ингээ буулгаад илжгээ алах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.