ингэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ботголох насны тэмээ, таваас дээш насны эм тэмээ
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ингэ |
|---|---|
| Харьяалахын тийн | ингэний |
| Заахын тийн | ингэг |
| Өгөх орших тийн | ингэд |
| Гарахын тийн | ингэнээс |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | ингэтэй |
| Чиглэхийн тийн | ингэ рүү |
| Олон тоо | ингэнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ингэ хаадайлах — сая ботголсон ингэний бөгсийг хаадайгаар дулаалан хаах
ингэ шилрэх — ингэ ботголох болсон үедээ бие тавгүйтэн ижил сүргээсээ салан явах
ингэн туйлаадас — бужигнаж гялбан түр зуур орох цас; тэмээн туйлаадас
ингэн үг — эзэнгүй цуу үг
ингэн шанага — нимгэн туургатай том шанага
хайдаг ингэ — ботго нь эндсэн, эсвэл ботгоноос нь салгасан боловч сааж буй ингэ
Зүйр цэцэн үг
Ингэ даарвал хэвэхээ мэдэхгүй
Ирэг таргалбал хэвтэхээ мэдэхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.