ирвэс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Мийнхэн овгийн, 105-130 см урт биетэй, 80-105 см урт сүүлтэй, сүүгээр бойжигч махчин араатан
- 2.Ирвэсийнхтэй адилавтар
Англи утга
- нэр үгsnow leopard
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ирвэс |
|---|---|
| Харьяалахын тийн | ирвэсийн |
| Заахын тийн | ирвэсийг |
| Өгөх орших тийн | ирвэсэнд |
| Гарахын тийн | ирвэсээс |
| Үйлдэхийн тийн | ирвэсээр |
| Хамтрахын тийн | ирвэстэй |
| Чиглэхийн тийн | ирвэс рүү |
| Олон тоо | ирвэсүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цоохор ирвэс — цайвар саарал дэвсгэр өнгөн дээр жижигхэн дугуй бараавтар толбо бүхий цоохор зүстэй, сүүгээр бойжигч махчин араатан
шар ирвэс — биеийн нь шаравтар дэвсгэр өнгөн дээр зоос мэт бидэртэй нэг зүйл ирвэс
ирвэсэн ногоон нүд — эргэлдсэн ногоон нүд
ирвэсэн чих — урга. - хортой боловч хатмагцаа хоргүй болдог, хатааж гурил болгон хүнсэнд хэрэглэдэг
Хэлц үг
Ирвэс барс гэрийн ёроолд хэвтэхгүй
Их бага хүн замаар явахгүй
Ирвэс ч бол зулзагаар байж өсдөг
Ихэс ч бол хүүхдээр байж өсдөг
Их эр бага замаар явахгүй
Ирвэс барс туулайн жимээр гүйхгүй
Хоршоо үг
ирвэс барс — мийн овгийн хүчирхэг махчин араатнууд
Үгийн гарал
From Proto-Mongolic *irbis from Common Turkic *irbiš. Compare East Yugur irwis, Old Uyghur [script needed] (irbiš).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.