ишиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямааны нэг нас хүрээгүй төл
- 2.Хоёр настай
- 1.Эмх замбараа
- 2.Учир ухаан, учир шалтгаан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ишиг |
|---|---|
| Харьяалахын тийн | ишигний |
| Заахын тийн | ишгийг |
| Өгөх орших тийн | ишгэнд |
| Гарахын тийн | ишигнээс |
| Үйлдэхийн тийн | ишгээр |
| Хамтрахын тийн | ишигтэй |
| Чиглэхийн тийн | ишиг рүү |
| Олон тоо | ишигнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ихэр ишиг — ямааны ой хүрээгүй ихэр төл
цагаан ишиг — цагаан зүстэй ишиг
ишиг орхих — боос ямааны зулбах, ямаа дутуу төрөх
ишиг хаях — ишиг орхих
ишгэн шаваг — урга. - ишгэн шарилж
ишгэн шарилж — урга. - хоёр наст шарилж; ишгэн шаваг, хамба шарилж
ишиг бишгээ алдах — эмх замбараагаа алдах
ишиг бишиггүй — а.эмх замбараагүй; б.учир начиргүй, хамаагүй
Хэлц үг
ишиг эгээ л хаячихсангүй — эгээ л хөлдчихсөнгүй, маш их даарах
өнчин ишиг ч дутаахгүй — ганц мал ч дутаахгүй, хумсын чинээ юм ч хороохгүй
ишгэн шийр ч үгүй — юу ч үгүй ядуу хоосон
ишгэнд эрээ гаргах — дорой буурайг дээрэлхэх
Ишгэнд л эрээ гаргахаар арчаагүй дорой амьтан гэж Доржийг шооллоо.
ишгээ голсон ямаа шиг — ээлгүй зөчүү зүлчгэр зан
Гэтэл Дэлгэрийн энэхүү байдал нь түүний бодолтой эрс өөр болсон тул, Дэлгэрийг миний харьсны дараа хэдэн сарын турш өвгөн Ядам яг л ишгээ голсон ямаа шиг шилбэлзэн байв (Тод, Баярт уулзалт).
↑ өнчин ишигний гарзгүй
↑ өнчин ишигний нэмэргүй
↑ тулах модгүй туух ишиггүй
↑ ухаанд нь ухна ишиг үхэх
↑ шаранд ишигний ачаа ачих
↑ эврээ цохиулсан ишиг
↑ ямааны ишгийг майлуулж барсыг цочоох
Илжиг тэмээ үзсэн шиг
Ишиг чоно үзсэн шиг
Илжиг цогиулаад морь болохгүй
Ишиг магтуулаад хонь болохгүй
Ишиг байж ямаа болдог
Унгас байж эсгий болдог
Ишиг эврээ ургахаар эхээ мөргөнө
Ус эргээ нурахлаар гадагш халина
Ишиг эвэр ургахаар эхээ эрэхгүй болно
Хүүхэд хоолонд орохлоор хөхөө эрэхгүй болно
Зүйр цэцэн үг
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх
Ишгэн тэхийн ухайтах хүсэл их
Ишигний зовлонг ухна мэдэхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.