иш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Багаж хэрэгслийн барих нарийн газар
- 2.Алив ургамлын үндэс, мөчрийг холбосон гол нурууны нэр; үе, зайдмал хоёроос бүрдэх найлзуурын тэнхлэг хэсэг
- 1.Эш; хэрэг шалтгааны уг сурвалж, үндэс
- 2.Онол чойр
- 3.Учир шалтгааны зөвшөөрөл, ёс –Та хэнээс иштэй явж байна? яриа., иш авах (зөвшөөрөл авах), иш ёс (дагаж мөрдөж явах ёс), иш зүйд нийцэхгүй явдал (ёс зүйд нийцэхгүй явдал), иш олох (зөвшөөрөл авах, зөвшөөрөл олох).
- 1.зурхайСарны зурхайн ёсны жилийн өнгө; улаан-улаагчин, цагаан-цагаагчин, хар-харагчин, шар-шарагчин, хөх-хөхөгчин жилийн өнгө.
- 1.Өрөвдөх, харамсах, гэмших, гомдох зэрэгт хэлэх аялга; их төлөв өгүүлбэрийн өмнө өгүүлнэ
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhandle, hand, knob, trunk, stem, grip, holder
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | иш |
|---|---|
| Харьяалахын тийн | ишний |
| Заахын тийн | ишийг |
| Өгөх орших тийн | ишид |
| Гарахын тийн | ишнээс |
| Үйлдэхийн тийн | ишээр |
| Хамтрахын тийн | иштэй |
| Чиглэхийн тийн | иш рүү |
| Олон тоо | ишнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүхний иш — сүхний бариул
тамхины иш — тамхины соруул
ташуурын иш — ташуурын их бие
хутганы иш — хутганы бариул
хүрзний иш — хүрзний бариул
өвсний иш — өвсний шилбэ мөчир
ургамлын иш — ургамлын шилбэ
иш мухаргүй — үндэсгүй, учир нь олдохгүй
иш татах — өгүүлэл зохиолд бусдын ном ярианаас эх үндэс болгон авч бичих ярих
иш үзүүргүй — эх үзүүргүй
иш үндэсгүй — шалтаг, шалтгааны үндэсгүй
иш хийх — а.иш татах; б.юмд иш хийх
иш үзүүлэх — утга битүүлэг зүйлийг илрүүлэн гаргах
иш чойрыг нээх — онол чойрыг нээх
Иш хөөрхий! — эй, хөөрхий
Иш хүү минь! — ээ дээ, хүү минь
иш чааваас — даанч дээ
Хэлц үг
Иш муутай сүх булгарахад амархан
Эрч муутай дээс тасрахад амархан
Иш нь хорхойтвол намаа нь хувхайрна
Эрүүл нь муудвал бие нь буурна
Хүний хүчинд хүн болчихоод
Хүрзээ аль гэхэд
Иш нь хугархай гэх
Хоршоо үг
иш хэлхээ — уг гарвал, сурвалж
Үгийн гарал
From Proto-Mongolic *hesi (“handle”). Probably related to Proto-Tungusic *päsin (“handle”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.