лаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өтгөн, лаагалдсан, зууралдсан, багширсан
- 1.амьтанНэг зүйл яст мэлхий
- 1.Хүнд лагс юмны гэнэт унах, доош суух байдал
- 1.Бүхэл бүхлээр, том томоор
- 1.Зуун мянга, бум.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | лаг |
|---|---|
| Харьяалахын тийн | лагын |
| Заахын тийн | лагыг |
| Өгөх орших тийн | лагад |
| Гарахын тийн | лагаас |
| Үйлдэхийн тийн | лагаар |
| Хамтрахын тийн | лагтай |
| Чиглэхийн тийн | лаг руу |
| Олон тоо | лагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
лаг хоол — өтгөн хоол
лаг шавар — зунгааралдсан шавар
лаг шороо — а.хөрснөөс гарах наалданги хар шороо; б.усны ёроол дахь шавартай шороо
лаг шөл — лаагалдсан өтгөн шөл
лаг мэлхий — дүгрэг биетэй, шавартай газар амьдардаг, урт хүзүүтэй, охор сүүлтэй, хавтас тойрон сэлүүртэй, махыг нь идэж болно
лаг загас — амьт. - бие хавчгар, толгойдоо өргөслөг зүйл бүхий нэг зүйл далайн загас
лаг буух — лүсхийтэл тусах
лаг суух — хамаг биеэ сул хаян доош гэнэт суух
лаг хийх — а.хүнд юмны нүсэр унах, буух байдал
лаг хийн тулгарах — гэнэт тулгарах
лаг лаг гэж идэх — бүхлээр нь идэх, том томоор залгиж идэх
Хэлц үг
Лаг мэлхий хунгийн маханд дурлана
Зүйр цэцэн үг
Лаг мэлхий хунгийн маханд дурлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.