лам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинШашны эрдэм ном, номлол бясалгалаар гүн гүнзгий хувраг
- 2.шашинЛамын шашны санваар сахисан хүн; гэлэгбагийн ёсны санваартан
- 1.амьтанАн амьтан, шувуу, шавжийн зарим зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlama
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | лам |
|---|---|
| Харьяалахын тийн | ламынW |
| Заахын тийн | ламыгW |
| Өгөх орших тийн | ламдW |
| Гарахын тийн | ламаасW |
| Үйлдэхийн тийн | ламаарW |
| Хамтрахын тийн | ламтайW |
| Чиглэхийн тийн | лам руу |
| Олон тоо | ламуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
лам болох — а.үс гэзгийг хусч, шашны санваартан болох; б.шилж. архинд согтох
лам дээл — лам нарын өмсөх хэлтгий захтай дээл
лам гэр — лам нарын суухад зориулсан гэр
лам тэрлэг — лам хүний өмсөх зуны дан дээл
лам хүн — шашны санваартан, хувраг хүн
ламын шашин — бурхны шашны хэлбэр, христийн тооллын долоодугаар зууны үед бурхны шашин төвдөд хүрч тус газрын шашны бүрэлдэхүүний өөртөө шингээн авч ерийн бурхны шашнаас ялгагдан ламын шашин хэмээн нэрлэгдэв
да лам — шашны хурлын захиргааны хэрэг эрхэлсэн албан тушаалтны хэргэм зэрэг
хамба лам — тэргүүн лам
хар лам — үнэн алдартны шашны лам
ширээт лам — дээд тушаалын лам
лам хорхой — амьт. - шар цоохор өнгөтэй, нэгэн зүйл нисдэг шавж
лам гөрөөс — амьт. - тэмээнийхэн овгийн, салаа туруут амьтан; тэмээн гөрөөс
лам нугас — амьт. - лам галуу
лам галуу — амьт. - лам шувуу
лам шувуу — амьт. - ангир
Хэлц үг
лам олдохгүй бол буцахдаа залах — голсон юм голд орно, шилсэн юм шилд гарах, арга ядвал
Жинхэнэ эмч нь л байвал зүгээр юм сан гэж Халиуныг голон тээнэгэлзэж суув. Тэгээд “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчээр үүнийг л залдаг юм болох нь ээ гэж бодов (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).
↑ хонх нь дуугарвал дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг
Бөө шиг бөөлдөг
Лам шиг лаглаганадаг
Бурханы шавь лам гуай
Лам гуайн шавь увсанз
Бух тавибал нэг үхэр сүйднэ
Лам тавибал нэг хүүхэд сүйднэ
Бух тавибал үхрийн орз
Лам тавибал хүний гарз
Лам доройтвол дуулна
Ямаа муудвал майлна
Лам ирвэл гайтай
Данжаад ирвэл тээртэй
Данжаад ирвэл цайтай
Лам лам гэсээр бүгдээрээ үхнэ
Лай лай гэсээр бүгдээрээ мөхнө
Лам ламдаа муу
Ямаа хамуундаа хажир
Лам ламын намтар нь ондоо
Ямандаг бурханы сэржим нь ондоо
Лангуа шийгуаны амт нь ондоо
Лам ламын уншлага ондоо
Лантуу зээтүүний тусалт ондоо
Лам муудвал бурханаа зүхнэ
Эм мухардвал нөхрөө зүхнэ
Лам муудвал дуулна
Лам нь зугатаавч сүм нь үлдэнэ
Лам нь муу боловч сүм нь муугүй
Ном нь муу боловч багш нь муугүй
Лам олдохгүй бол буцахдаа залъя
Лам сандарвал бурхнаа мартана
Ямаа хужиршвал тургихаа мартана
Лам хүн мухардвал бурханаа зүхнэ
Эм хүн мухардвал хүүхдээ хараана
Лам хүнд нутаггүй
Бухан үхэрт өтөггүй
Лам хүний түшиг ном шашин хоёр
Лам эмсвэл банди харайна
Ямаа ороошвол ухна харайна
- … болон өөр 7
Зүйр цэцэн үг
Лам I нэр.шашин. #Шашны эрдэм ном
Номлол бясалгалаар гүн гүнзгий хувраг: ламгүй газар бумба галзуурах
Лам олдохгүй бол буцахдаа залах
Лам ч биш
Хар ч биш
Хоршоо үг
лам хувраг — бурхны шавь болж сахил санваар хүртсэн хувраг хүн
лам чавганц — санваар сахисан эрэгтэй, насжаар эмэгтэй хүмүүс
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠯᠠᠮᠠ (lam-a), ᠪᠯᠠᠮᠠ (blam-a), from Classical Tibetan བླ་མ (bla ma).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.