майхан
Тайлбар
- 1.Модон багана, нурууны гадуур бөс даавуу зэргийг нөмөргөөд, олон оосроор гадаслан босгосон оромж, асар, хэлбэр байдал нь янз бүр байдаг
- 1.Даалуугаар жаа тоглоход гурван хожил авсан нь.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtent
Нийлмэл үг
аяны майхан — аян замд авч явахад зориулан хийсэн сууц
даавуун майхан — даавуугаар хийсэн оромж
наадмын майхан — баяр наадамд авч явахад зориулан хээ хуараар чимэглэсэн асар
уяачдын майхан — уяачдын асар
майхны ам — майхны үүд
майхны ваадан — майхны ам талыг нээх зөрүүлэх хоёр хошуу
майхны гол — майхны их биеийн хоёр талын хэц
майхны нуруу — майхны хоёр баганын дээд үзүүр дэх сэнжинд тогтоох урт мод
майхны самсаа — майхны шанааны хойд урд хоёр хэц
майхны сүүл — майхны бөгсөн этгээдийн нарийн үзүүр
майхны хаяавч — майхны хаяа тойруулан хийсэн унжлага
майхны хэц — майхны олон уулзарт бэхлэн хийсэн олс дээс
майхны шанаа — майхны хоёр голын хойд урд хоёр хошуу
майхны шувуу — майхны багана
майхан цув — майхан хэлбэртэй цув
майхан татах — майхан босгож барих
майхнаа шуух — майхны хэцийг суллан дээш сөхөж салхи оруулах
Хэлц үг
Малгай бүчтэй
Майхан гадастай
Зүйр цэцэн үг
Малгай бүчтэй
Майхан гадастай
Хоршоо үг
майхан сав — хөнгөн, нимгэн сууц
майхан цацар — туургатай болон туургагүй асар
асар майхан — туурга ваадан бүхий оромж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.