муруй
Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй
Тайлбар
- 1.Ийш тийш тахиралдсан, тэгш шулуун биш байдал
- 2.шилжсэн утгаАлдаатай, муухай
- 3.шилжсэн утгаТэрс, шударга бус
- 1.замын тахиралдсан хэсгийн төв
Ойролцоо үг
Нийлмэл үг
муруй хуруу — мойног хуруу
муруй мод — эгц биш, тахиралдан ургасан мод
муруй хазгай бичих — муухай бичих
муруй хазгай унших — буруу зөрүү унших
муруй хазгай хэлэх — буруу зөрүү хэлэх
Хэлц үг
Муруй боловч зам дөт
Муу боловч эм дөт
Муруй тариа ургаач
Муу эм жөтөөч
Муруй сумыг засвал бай онож болно
Мунхаг хүнийг сургавал сайн болж болно
Муруй сумыг засвал цацтай болно
Мулгуу хүнийг сургавал тустай болно
Муруй ургасан модыг
Матавч засрахгүй
Муруй халбага
Амныхаа зүг
Муруй хуруу
Муруй ч бол замтай нь сайн
Муу ч бол эетэй нь сайн
Муруй ч гэсэн зам
Муу ч гэсэн нөхөр
Муу байвал хална
Муруй байвал засна
Муу байвал хэлнэ
Муу боловч садан дөт
Муу боловч ээжтэй сайхан
Муруй боловч замтай сайхан
Муу гэвэл сайнгүй
Муруй гэвэл хялбаргүй
Муу занг халахад бэрх
Муруй мод засахад бэрх
Муу мал яваач
Муу ноён муур шиг
Муруй харам бирд шиг
Муу үгийг алдвал мориор гүйцэх нь талаар
Муруй сумаа харвабал гараар залах нь талаар
Муу хүнд ноён олон
Муруй модонд залуур олон
Муу хүний маяг нь олон
Муруй модны залгуур олон
Муу хүний мундар арвин
Муруй модны далдуу арвин
Муу хүнийг зар
Муруй модыг бүү зал
- … болон өөр 7
Зүйр цэцэн үг
Муу боловч ээжтэй нь сайхан
Муруй боловч замтай нь сайхан
Муу занг халах бэрх
Муруй модыг залах бэрх
Хоршоо үг
муруй саруй — тэгш шулуун биш байдал
муруй тахир — юмны нааш цааш хазайсан шулуун бус байдал
муруй гажуу — гаж буруу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.