мэрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу юмыг шүдээрээ эмтлэн идэх
- 2.Үйл ажлыг бага багаар хийх
- 3.шилжсэн утгаҮргэлжлэн өвдөх
Англи утга
- үйл үгgnaw, chew, nibble
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | мэрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | мэрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | мэрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | мэрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | мэржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | мэрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | мэрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | мэрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | мэрээд |
| Болзох нөхцөл (-вал) | мэрвэл |
| Хүсэх (-маар) | мэрмээр |
| Захирах (-аарай) | мэрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | мэрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ааруул мэрэх — ааруулыг бага багаар эмтлэн идэх
мөчир мэрэх — идэш тэжээл ховордсон үед мөчрийг шүдээрээ эмтлэх
мэрж унагах — шүдээрээ эмтэлсээр унагах
мэрж суух — бага багаар хийх
мэрж өвдөх — бага багаар тасралтгүй өвдөх
Хэлц үг
мэрэн мөлжих — бага багаар мөлжих
Зүйр цэцэн үг
Барж идсэн баянаас мэрж идсэн хоосон дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.