мэс
Тайлбар
- 1.Ирт зэвсгийн зүйл
Англи утга
- нэр үгknife; sword; scalpel
Нийлмэл үг
мэс хөдөлгөх — а.ирт зэвсэг барин зодолдох; б.мэс засал хийх
мэс засал — анагаах. - а.гар болон мэсээр өвчилсөн хэсгийг авч эмчлэх арга; б.гар, мэсээр анагаах өвчин, эмгэгийн эмнэлзүй, эмчлэх аргыг судалдаг анагаахын салбар ухаан
мэс заслын тасаг — мэс засал хийдэг эмнэлгийн тасаг
гал мэсийн аюул — дайн тулалдаан, гал түймрийн аюул
эрхтний мэс ёгт — солонго
Хэлц үг
мэсээр тоглох — осолтой зүйлээр оролдох
Мэргэн жанжин төрд түшиг
Мэс зэвсэг эрд түшиг
Зүйр цэцэн үг
Мэсийн шарх эдгэрдэг
Үгийн шарх эдгэрдэггүй
Мэргэн жанжин төрд түшиг
Мэс зэвсэг эрд түшиг
Хоршоо үг
гал мэс — гал түймэр болон зэвсгийн зүйл
илд мэс — ирт зэвсгийн зүйл
хутга мэс — ирт зэвсгийн зүйл
Товчилсон үг
БМЗК — Бөөрний Мэс Заслын Клиник
МЗТ — Мэс Заслын Тасаг
МЗЭ — Мэс Заслын Эмч
ММЗН — Монголын Мэс Засалчдын Нийгэмлэг
Үгийн гарал
Compare Kalmyk мес (mes), Buryat мэсэ (mese).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.