наймаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Худалдаа, арилжааны ажил
- 2.Худалдааны ажил эрхэлдэг хятад хүн.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtrade
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | наймаа |
|---|---|
| Харьяалахын тийн | наймааны |
| Заахын тийн | наймааг |
| Өгөх орших тийн | наймаад |
| Гарахын тийн | наймаанаас |
| Үйлдэхийн тийн | наймаагаар |
| Хамтрахын тийн | наймаатай |
| Чиглэхийн тийн | наймаа руу |
| Олон тоо | наймаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
наймаа алдах — зарлагаа нөхөж чадахгүй алдагдалд орох
наймаа буцах — а.худалдсан зүйлээ эргүүлж авах; б.урьд тохирсноо хүчингүй болгох
наймаа таарах — худалдаа, арилжаа хийхдээ үнийн тал дээр санал нийлэх
наймаа гүйлгэх — наймаа хийх
наймаа хийх — худалдаа эрхлэх
наймаа хаялцах — худалдаа, арилжаанд үнэ тохирох
дамын наймаа — эд зүйлийг дамлан зарах явдал
наймаа панз үсэргэх — а.худалдаа арилжаа хийх; б.бараа бүтэээгдэхүүнийг дамлан зарж борлуулах
арилжаа наймаа хийх — худалдаа хийх
Хэлц үг
наймаа алдчихсан хятад шиг — уруу дорой царайлан бодлогошрох байдал
наймаа таарахгүй — санал нийлэхгүй байх
наймаачны ард найман хүн сундлах — хөрөнгөтэй хүнийг дагах хүн олон байдаг
Наймаачны ард найман хүн сундална гэгчээр Билэгээ гэх мянгатыг дагаад туслах малчин гэх нилээн олон айл нүүж ирсэн байна билээ.
Малгайн залаа далд орвол
Наймаа буцдаг ёсгүй
Наймаа намтай өндөртэй
Нас залуутай хөгшинтэй
Чихэн цай байхад
Цэнтэй цайгаар яахав
Навчин цай байхад
Наймаа цайгаар яахав
Зүйр цэцэн үг
Наймаа намтай өндөртэй
Нас залуутай хөгшинтэй
Хоршоо үг
панз наймаа — дамлан зарж худалдах явдал
арилжаа наймаа — эд юмыг солилцон худалдах ажил
наймаа гүйлгээ — худалдаа, дамлан арилжих нь
худалдаа наймаа — эд зүйл худалдаж борлуулах үйл ажиллагаа
Үгийн гарал
Maybe from Chinese 買賣 /买卖 (mǎimài, “mǎimài”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.