худалдаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг үнэ өртөгтэйгээр харилцан өгч авах нь
- 2.Худалдах, худалдан авах замаар таваарын гүйлгээнд оруулдаг аж ахуйн салбар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbusiness, commerce, market, marketing; merchandise; sale, trade, traffic, negotiation, trading, bidding, operation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | худалдаа |
|---|---|
| Харьяалахын тийн | худалдааны |
| Заахын тийн | худалдааг |
| Өгөх орших тийн | худалдаад |
| Гарахын тийн | худалдаанаас |
| Үйлдэхийн тийн | худалдаагаар |
| Хамтрахын тийн | худалдаатай |
| Чиглэхийн тийн | худалдаа руу |
| Олон тоо | худалдаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
худалдаа бэлтгэл — хуучир. - худалдаалах мал, түүхий эдийн зүйл
худалдаа нээх — а.шинээр байгуулагдсан худалдааны газар худалдаагаа хийж эхлэх; б.тухайн өдрийн худалдаа хийж эхлэх
худалдаа хийх — бараа таваар борлуулах ажил эрхлэх
ганзагын худалдаа — өргөн хэрэгцээний бараа таваарыг хөдөөгийн айлуудаар явж, зарах наймаа
дамын худалдаа — ашиг хонжоо олохыг хичээж, үнэ хэтрүүлэн худалдах наймаа
иж бүрдүүлэх худалдаа — зайлшгүй байх сэлбэг болон ашиглалтын үйлчилгээний өртгийг оролцуулан, нийцүүлж хийх худалдаа
үүргийн худалдаа — хэрэгцээний юмыг хот суурин газар авч явж зарах наймаа
худалдааны биш төлбөр — аялал жуулчлал, албан томилолт, урлагийн айлчлан тоглолт, дипломат төлөөлгчдийн газрынхны зардал зэргийг багтаасан худалдааны биш үйл ажиллагааны талаар хийх олон улсын тооцоо
худалдааны газар — худалдаа хийх ажлыг эрхлэн явуулдаг газар
худалдааны гарам — худалдааны онгоц зогсох газар
худалдааны зар — зарж борлуулж буй бараагаа олонд таниулах зорилгоор радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгаа
худалдааны нэгж — худалдааны хугацаат бирж дээр борлуулах гэрээний тогтоосон хэмжээ
худалдааны хонжвор — бараа таваарын гүйлгээний дундаас олсон ашиг
худалдааны саад хориг — гаалийн хураамж, хувь хэмжээ, валютын хяналтаар дамжуулан бараа гүйлгээ, үйлчилгээний солилцоог хязгаарлах ажиллагаа
худалдааны хөнгөлөлт — худалдах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх явдал
худалдааны хөрөнгө — гүйлгээнд гаргаж байгаа бараа таваар
худалдааны хүн — а.худалдаа наймаа эрхэлж аж төрөх хүн; б.худалдааны байгууллагад ажилладаг хүн
гадаад худалдаа — бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох улс хоорондын худалдаа
гадаад худалдааны яам — улсын гадаад худалдааг удирдах төрийн байгууллага
дуудлага худалдаа — хөтлөгчийн удирдлагаар, олны өмнө зарагдаж байгаа бараанд хамгийн өндөр үнэ хэлсэн хүн худалдаж авдаг, үнэ хаялцуулах худалдаа
олон улсын худалдааны танхим — улс орнуудын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэх зорилготой, дэлхийн улс гүрэнд өөрийн салбар бүхий байгууллага
хувийн худалдаа — хувиараа наймаа эрхлэх нь
Хэлц үг
Солилцоо алхаанаас цааш
Худалдаа хоногоосоо цааш
Хоршоо үг
худалдаа гүйлгээ — юм худалдан борлуулах үйл ажиллагаа
наймаа/худалдаа арилжаа — эд зүйл худалдаж борлуулах үйл ажиллагаа
хоршоо худалдаа — юм зарж борлуулах явдал
Товчилсон үг
ГХАҮ — Гадаад Худалдаа, Аж Үйлдвэр
ГХАҮЯ — Гадаад Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам
ГХГХОГ — Гадаад Худалдаа, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар
ГХЭЗХАА — Гадаад Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Алба
ГХЭЗХАЯ — Гадаад Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Яам
МУХХБ — Монгол Улсын Худалдаа, Хөгжлийн Банк
МҮХАҮТ — Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим
МХАҮ — Монголын Худалдаа, Аж Үйлдвэр
МХАҮТ — Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим
МХҮҮ — Монголын Худалдаа, Үйлдвэрлэл, Үйлчилгээ
МХХБ — Монголын Худалдаа, Хөгжлийн Банк
МХЭХХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршоолол
МХЭХХТХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбоо
МХЭХХТХУЗ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбооны Удирдах Зөвлөл
МХЭХХТХУЗХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбооны Удирдах Зөвлөлийн Хурал
ОУХҮЯ — Олон Улсын Худалдаа, Үйлдвэрийн Яам
ХААХТАҮЭ — Хөдөө Аж Ахуй, Худалдаа, Тээврийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл
ХАҮ — Худалдаа, Аж Үйлдвэр
ХАҮБ — Худалдаа, Аж Үйлдвэрийн Банк
ХАҮТ — Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим
ХБ — Худалдаа Бэлтгэл
ХБА — Худалдаа Бэлтгэлийн Анги
ХББ — Худалдаа Бэлтгэлийн Байгууллага
ХБТ — Худалдаа Бэлтгэлийн Трест
ХБУГ — Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газар
ХБЯ — Худалдаа Бэлтгэлийн Яам
ХНХК — Худалдаа, Нийтийн Хоолны Контор
ХНХУГ — Худалдаа, Нийтийн Хоолны Удирдах Газар
ХНХУХА — Худалдаа, Нийтийн Хоолны Улсын Хяналтын Алба
ХНХҮШИ — Худалдаа, Нийтийн Хоолны Үйлдвэрлэл Шинжилгээний Институт
ХҮААХЭ — Худалдаа, Үйлдвэрийн Ажилчин, Албан Хаагчдын Эвлэл
ХҮБ — Худалдаа, Үйлдвэрийн Банк
ХҮДС — Худалдаа, Үйлдвэрийн Дээд Сургууль
ХҮТ — Худалдаа, Үйлчилгээний Төв
ХҮТМС — Худалдаа, Үйлдвэрийн Техник Мэргэжлийн Сургууль
ХҮҮТ — Худалдаа, Үйлдвэрлэл, Үйлчилгээний Төв
ХҮЯ — Худалдаа, Үйлдвэрийн Яам
ХХБ — Худалдаа, Хөгжлийн Банк
ХХБХ — Худалдаа, Хөгжлийн Бага Хурал
ХЭЗДС — Худалдаа, Эдийн Засгийн Дээд Сургууль
- … болон өөр 1
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.