Үндсэн хэсэг рүү шилжих

найр

нэр үгүйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠠᠶᠢᠷ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Өөр хоорондоо таарамж нийцтэй байх байдал, эв эе
IIнэр үг
  1. 1.
    Зан үйлийн чанартай ямар нэгэн баяр тэмдэглэхээр олныг цуг­луулсан хурим цэнгэл
IIIнэр үг
  1. 1.
    Хүсэл санаа.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfeast

Тийн ялгал

Нэрлэхийн тийннайр
Харьяалахын тийннайрын
Заахын тийннайрыг
Өгөх орших тийннайрт
Гарахын тийннайраас
Үйлдэхийн тийннайраар
Хамтрахын тийннайртай
Чиглэхийн тийннайр луу
Олон тоонайрууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • найр засах — а.тал засах; б.найр наадмыг ахлах

  • найр өгөх — элэгсэг дотно байх, өөрийн ашиг тусыг бодож буулт хийх

  • найр тавих — а.дотно харилцаагаа эвдэхгүйн тулд буулт хийх, эелдэг байдал гаргах; б.бүх зардлыг өөрөө хариуцан дайллага цайллага хийх

  • найр харах — эв эеийг бодож, бусдын дургүй зүйлийг үл хийх, нүүр харах

  • гэрийн найр — шинэ гэр бариад, дайллага цайллага хийх нь

  • даахь үргээх найр/сэвлэг үргээх найр — бага хүүхдийн онгон үсийг авахад хийх ёслол баяр

  • гүү тавих найр — намар болоход сааж байсан гүүгээ тавиад хийх баяр

  • унага тамгалах найр — намар цагт гүүгээ тавиад унагаа тамгалан хийх ёслол баяр

  • сүй тавьсны найр — үр хүүхдээ гэрлүүлэхээр болзон тохирч хийх баяр

  • хүүхэд угаах найр — шинэ хүн төрснийг тэмдэглэх ёслол

  • цолны найр — а.улсын наадамд барилдаж авсан цолоо тэмдэглэн хийх баяр; б.ямар нэг алдар цол хүртсэний баяр

  • найр хийх — дайллага цайллагыг зохион байгуулах

  • найр тарах — баярлалдан цэнгэж дуусах

  • найр хавтгайрах — баяр цэнгэл нийтийг хамарч үргэлжлэх, өргөн дэлгэр болох

  • найрын дуу — олон нийтээр цуглан цэнгэх үед дуулдаг дуу

  • найр эхлүүлэх дуу — найрлан цэнгэх үед тухайн баяр ёслол эхэлснийг мэдэгдэн ая өргөхөд дуулах дуу

  • найр төгсгөх дуу — тухайн баяр ёслол өндөрлөж буйг мэдэгдэн дуулах дуу

Хэлц үг

  • Давс хэдий шорвог боловч идээнд найралтай

  • Найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд саадтай

  • Найр дээрээсээ эхэлдэг

  • Наадам дороосоо эхэлдэг

  • Найр журамд дагуулбал навч цэцэг мэт

  • Цэрэг дайнд дагуулбал цас ус мэт

  • Найр зугаа

  • Нойр алах

  • Найр цагтай

  • Далай ёроолтой

  • Нуур захтай

  • Ноён суухгүй бол

  • Найр эхлэхгүй

Зүйр цэцэн үг

  • Найрт дууч

  • Наадамд хуурч

  • Найрын богино нь сайн

  • Насны өндөр нь сайн

Хоршоо үг

  • найр тал — хүмүүсийн хоорондын эв эе, таарамж нийц

  • найр журам — хүмүүсийн харилцаа дахь төв, шударга зарчим, эв нийц

  • хайр найр — өршөөл, энэрэл

  • найр зугаа — сэтгэл баясгах сайхан үйл явдал, цэнгэл

  • найр наадам — баясан цэнгэж найрлах нь

  • найр наргиан — хөгжилдөн цэнгэлдэж шуугилдах нь

  • найр хурим — ураг барилдсаны ёслолын дайллага цайллага

  • найр хөөр — олон нийтээр цэнгэлдэн баясах нь

  • найр хөр — баяр хөөр, хөл хөгжөөн

  • найр цэнгэл — цэнгэн баясах нь

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.