ноён
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Хошуу, орон нутгийн дээд албан тушаалтан буюу захирагч
- 2.Эрх сүрээр дарангуйлагч этгээд;
- 3.Юмны дээд хэсэг, гол хүчин
- 4.эрэгтэй хүнийг нэрлэх хэлбэр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгofficer, official; noyan (noble title originally given to the head of a мянган (mjangan) and later an отог (otog), replaced by corresponding Manchurism бэйл (bejl) during the Qing dynasty); king; sir
- тэмдэг нэрtop
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ноён |
|---|---|
| Харьяалахын тийн | ноёныW |
| Заахын тийн | ноёныгW |
| Өгөх орших тийн | ноёндW |
| Гарахын тийн | ноёноосW |
| Үйлдэхийн тийн | ноёноорW |
| Хамтрахын тийн | ноёнтойW |
| Чиглэхийн тийн | ноён руу |
| Олон тоо | ноёдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ноён айлдах — захирагч эзэн үг хэлэх
ноён суух — захирагч болох
ноёд чуулах — хошуу, орон нутгийн дээд албан тушаалтнууд хуралдах
цэргийн ноён — цэргүүдийг удирдан захирагч
хошуу ноён — хошуу нутгийг захирагч
чуулганы ноён — хуучир. - чуулган удирдан явуулах албан тушаалтан
ноёныг шалах — шатар тоглох үед эсрэг талын ноёнг нүүх нүүдэлгүй болгон хожих
шалдан ноён — шатар тоглох үед ганцаар үлдсэн шатрын нэг дүрс
ноён шиш — урга. - будааны нэг төрөл, шар цагаан хоёр зүйл, цагааныг идшинд, шарыг нь малын тэжээл ба архи хийхэд хэрэглэнэ
ноён гөрөөс — амьт. - үлгэр домогт гардаг ганц эвэртэй, хайрстай нэг зүйл амьтан
ноён нуруу — а.байшин зэргийн дам нурууны дээд хэсэг, гол хөндлөвч; б.шилж. голч чанар, буурь суурьтай байдал
ноён оргил — уул нурууны хамгийн өндөрлөг, оргил
Хэлц үг
Баян хүн ноён
Ноён хүн баян
Боол бие
Ноён хоолой
Боол боолоо таних нь
Ноён ноёноо танихаас түргэн
Боол зовж ханадаггүй
Ноён ноёрхож ханадаггүй
Боол ноёноо танина
Ноён ташуураа танина
Ноён ноёноо танихаас бэрх
Бөө хүн ёсон дээр
Ноён хүн хуулин дээр
Гурван жил будаа гуйвал
Ноён суух дургүй болдог
Зочин ирвэл зарцын баяр
Ноён ирвэл эзний баяр
Нар дагавал даарахгүй
Ноён дагавал өлсөхгүй
Ногоо өтөлбөл шарвас олон
Ноён өтөлбөл яршиг олон
Ноён албатаа голдоггүй
Нохой гөлгөө голдоггүй
Ноён андгайд орвол төрөө алдахын тэмдэг
Нохой лууван идвэл тариа алдахын тэмдэг
Ноён байгаад ариун эс явбал
Буурсан хойноо гэмшинэ
Баян байгаад эс эдэлбэл
Үгүйрсэн хойноо гэмшинэ
Ноён байгаад буурагч нэг хөөрхий
Баян байгаад хоосрогч нэг хөөрхий
Ноён гоцгоо
Гоцог нь нохойгоо
Нохой нь сүүлээ
Сүүл нь сангарцгаа
Ноён гэдийнэ
Ард бөгтийнө
Ноён гэж долдгонох хэрэггүй
Нохой гэж доромжлох хэрэггүй
Ноён дуудвал хүрнэ
- … болон өөр 135
Зүйр цэцэн үг
Ноён урваач
Нохой шарваач
Ноён хүнийг итгэж болохгүй
Нойтон модыг түлж болохгүй
Ноёнтой өштэй хүн хонгогүй
Нохойтой өштэй хүн хормойгүй
Нарны гэрлийг хэн хаах буй
Ноёны малгайг хэн өмсөх буй
Ноён нохойгоо зарна
Нохой нь муураа зарна
Ноён үгүйрвэл дээрэм болно
Баян үгүйрвэл хулгай болно
Нохой аль дайралдсанаа зууна
Ноён аль шударгаа дарлана
Ноён байгаад ариун эс явбал буурсан хойноо гэмшинэ
Баян байгаад эс эдэлбэл үгүйрсэн хойноо гэмшинэ
Хоршоо үг
сайд ноёд — удирдан захирах эрх мэдэлтэн
баяд ноёд — эд хөрөнгөтэй эрх мэдэлтэнгүүд
хаад ноёд — төр засгийн эрх баригчид
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠨᠣᠶ᠋ᠠᠨ (noyan), from Middle Mongol ᠨ᠋ᠣᠶ᠋ᠠᠨ (noyan). Probably from Chinese 老爺 /老爷 (lǎoye, “master”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.