нуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хуурай газраар хүрээлэгдсэн их хэмжээний тогтмол ус
- 2.Багаахан хэмжээний тогтмол ус; бороотой жил тогтож, гантай жил ширгэнэ.
- 3.Шотландаар нуурыг хэлдэг үг
- 4.нуурыг Ирландаар нэрэлсэн үг
- 5.газраар хүрээлэгдсэн их ус (ихэвчлэн цэнгэг устай)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlake
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нуур |
|---|---|
| Харьяалахын тийн | нуурынW |
| Заахын тийн | нуурыгW |
| Өгөх орших тийн | нууртW |
| Гарахын тийн | нуураасW |
| Үйлдэхийн тийн | нуураарW |
| Хамтрахын тийн | нууртайW |
| Чиглэхийн тийн | нуур луу |
| Олон тоо | нууруудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
давст нуур — их хэмжээний тогтмол давстай ус
цэнгэг нуур — их хэмжээний тогтмол цэнгэг ус
хиймэл нуур — газрыг эрэглэн ухаж, их хэмжээний тогтмол ус бий болгосон нь
мөстлөгийн нуур — уулын мөс хайлснаас хонхойж тогтсон их хэмжээний ус
холбоо нуур — дааган нуур
дааган нуур — газар доогуур болон дээгүүр усны судлаар холбогдсон хоёр нуур; холбоо нуур
нуурын мандал — хуурай газраар хүрээлэгдсэн их хэмжээний тогтмол усны мандал
нуурын хөвөө — ихээхэн хэмжээний тогтмол усны эрэг хавийн газар
нуур ширгэх — ихээхэн хэмжээний тогтмол ус хатах, ус нь багасах
нуур судлал — ш.у. - байгалийн болон хиймэл нуурын ус судлалын горим, биологийн онцлогийг судалдаг шинжлэх ухаан
нуурын хөх цэцэг — урга. - өндөрдүү, хөхөвтөр бор өнгийн цэцэгтэй, иш нь эмд орно, салаа навчийг нь чанаж ууж хэрэглэж болдог, нуур цөөрөм, гуу сувгийн хөвөөний усанд ургадаг нэг наст өвс
Хэлц үг
нуур дэлсэж, мэлхий айлгах — хий сүр бадруулан бусдыг айлган сүрдүүлж зорилгодоо хүрэхийг оролдох
Далай амар бол даяар амар
Нуур амар бол нугас амар
Найр цагтай
Нуур захтай
Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй
Нуур хэдий их гэвч эргээ давахгүй
Далай амар бол загас амар
Нуур амгалан бол
Нугас амгалан
Нуур баймаажин нугас умбана
Номхон баймаажин үнэнийг олно
Нуур далай хол байвч үүл мананаар уулздаг
Хүний үрс хол байвч хүсэл сэтгэлээр учирдаг
Нуур далай шиг идээтэй
Нугас галуу шиг үртэй
Нуур доторх загасыг гохон төмөр хөдөлгөнө
Нууж байсан үгийг хундагатай архи хатгана
Нуур дэлсэж
Мэлхий айлгах
Нуур хэдий их боловч эргээ давахгүй
Нуур хэдий их гэвч
Эргээ давахгүй
Нуур шиг шөл
Нугас шиг мах
Нуур ширгэвэл мэлхий хатна
Нуур тогтсон газарт
Чийг тасрахгүй
Зүйр цэцэн үг
Нуур амар бол нугас амар
Нуур ширгэвэл мэлхий хатна
Нуураасаа салсан нугас
Нутгаасаа салсан хүн
Хоршоо үг
нуур далай — их хэмжээний тогтмол ус
нуур тойром — нуур цөөрөм
нуур цөөрөм — хэмжээ харилцан адилгүй тогтмол ус
гол нуур — урсгал болон их хэмжээний тогтмол ус
Үгийн гарал
From Proto-Mongolic *naxur, compare Daur naur, Dongxiang no, noer.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.