Үндсэн хэсэг рүү шилжих

хоолой

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүзүүний өвөр хэсэг, юм залгих мөр, амьсгалын мөрийн зарим хэсэг
  2. 2.
    Дуулах өнгө, дуу
  3. 3.
    Хоёр уулын хоорондох өргөн тавиу газар
  4. 4.
    Хоёр нуурыг холбосон горхи суваг
  5. 5.
    Хоёр хуурай газрын хоорондуур, хоёр далайг холбосон усан зам;
  6. 6.
    Гэрийн тууганы дээд хэсэг
  7. 7.
    хуучирсанХоол, идээ.
  8. 8.
    Шотландаар нуурыг хэлдэг үг
  9. 9.
    Шотландын далайн урт нарийн булан (тодруулбал энэ нь эргэн тойрон хуурай газраар хүрээлэгдсэн)
  10. 10.
    газрын уртаашаа сунаж нарийссан хэсэг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгlarynx, throat, gullet, gizzard; voice, tune

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхоолой
Харьяалахын тийнхоолойныW
Заахын тийнхоолойгW
Өгөх орших тийнхоолойндW
Гарахын тийнхоолойноосW
Үйлдэхийн тийнхоолойгоорW
Хамтрахын тийнхоолойтойW
Чиглэхийн тийнхоолой руу
Олон тоохоолойнуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амьсгалын хоолой — цагаан хоолой

  • буруу хоолой — цагаан хоолой, мөгөөрсөн хоолой

  • улаан хоолой — хүн, амьтны юм залгих мөр

  • хуурай хоолой — цагаан хоолой, мөгөөрсөн хоолой

  • цагаан хоолой — а.амьсгалын мөр; б.шилж. чанга яригч

  • хоолой боох — а.цагаан мөгөөрсний дотор талд гэмтэл учран амьсгал боох өвчин; б.шилж. дээл, хувцасны зах барих

  • хоолой засах — а.бага зэрэг ханиах мэт болж, дуу чимээ өгөх; б.хоолойд торсон зүйлийг гаргах

  • хоолой нарийсах — а.нарийнтах; б.шилж. баргийн хоолыг голдог болох

  • хоолой норгох — а.жаахан ундаа уух; б.жаахан архи уух

  • хоолой сөөх — хүн амьтны цагаан хоолойн мөгөөрс гэмтэж дуу нь бууран гутах

  • хоолой хохтнох — хоолой хохон хохон дуугарах

  • хоолой хөдлөх — ховдог хүрэх, идэх гэж их горилох

  • хоолойгоо барих — идэхээ арвилах, идэхгүй тэсвэрлэх

  • хоолойн зүү — хоолойн чимэг

  • хоолойн чимэг — дээл хувцасны энгэрт хатгах гоёлын чимэг, гоёлын зүү

  • хоолойн шилбэ — хоолойн товчийг товчлон тогтоох гогцоо

  • хоолойн товч — дээл, цамц зэрэг хувцасны зааманд хадсан товч

  • хоолой зангирах — сэтгэл үлэмж түгшин хөдөлж, үг хэлж чадахгүй болох

  • хоолой муутай — дуулахдаа дуу яруу биш, дорой муу

  • хоолой сайтай — дуулахад дуу яруу сайхан

  • хоолой цуцах — дууны хөвч хэвийн ачааллыг тэсвэрлэх чадвар сульдах

  • хоолойгоо хагартал бархирах — чанга дуугаар орилж, хашхирах

  • хоолойгоо шахах — зориуд өндөр дуугаар ярих

  • хоолойн хөөмий — түгжсэн амьсгааг хоолойд буюу хэлний уг хөөмийн гүнд шахаж задлах уянгын хөөмийн нэгэн зүйл, барил

  • аргил хоолой — эрэгтэй хүний бүдүүн дуу

  • бүдүүн хоолой — умзад хоолой

  • өтгөн хоолой — аргил бүдүүн дуу

  • тунгалаг хоолой — эмэгтэй хүний нарийн дуу

  • умзад хоолой — хүний дууны өнгөн өтгөн нь

  • шингэн хоолой — нарийн дуу

  • халиурсан өвстэй хоолойг огтлон гарах — хоёр уулын хоорондох халиурсан өвстэй өргөн хөндийг хөндлөн туулж гарах

  • суваг хоолой татах — ус урсгахаар шуудуу татах

  • муу усны хоолой — муу ус дамжуулан зайлуулах том, бүдүүн төмөр гуурс

  • цэвэр усны хоолой — цэвэр ус дамжуулах бүдүүн төмөр гуурс

  • төмөр хоолой — юм дамжуулах төмөр гуурс

  • туурганы хоолой — туурганы дээвэрт доогуур орох хэсэг

Хэлц үг

  • хоолой гэж хошного — а.хоолой үрэвсэн өвдөж улайх; б.дуу дуулахдаа тааруу

  • хоолой дээр хутга тавих — а.алахаар заналхийлэх; б.ацан шалаанд оруулах, яаж ч болохгүй хүнд байдалд оруулах

  • хоолой засах юм — архи

  • хоолой давахгүй — а.идэхэд хэцүү амт муутай; б.идэж чадахгүй

  • хоолой огтолчих шахах — яаруулах, тэвдүүлэх

  • Хол байх ус

  • Хоолой хатахад тусгүй

  • Хоолой давсан хойно цөм хоол

  • Хоёр хөл тавьсан хойно газар хүлэг

  • Хоолой дээр хутга тавьж

  • Хошногон дээр жад тавина

  • Хоолой мэдэж хашхирах

  • Хөл мэдэж гүйх

  • Хоолой сайтайгаараа умзад тавина

  • Ходоод сайтайгаараа гонир тавина

  • Хоолой урт гээд

  • Олс дээс залгидаггүй

  • Хорвоо арвин гээд хоёр зуу насалсангүй

  • Хоолой урт гээд олс дээс залгидаггүй

Зүйр цэцэн үг

  • Хоолой нь хонх болж

  • Ходоод нь лонх болох

Хоршоо үг

  • хоолой ам — хүн, амьтны залгиур эрхтэнүүд

  • дуу хоолой — а.дуу авиа, хэл яриа; б.шилж. үзэл бодол

  • хоолой зааг — хоёр уулын хоорондох хөндий

  • нуга хоолой — уул толгодын чийг ихтэй, ургамал ногоо сайтай өргөн тавиу газар

  • суваг хоолой — а.ус урсгах шуудуу; б.хоёр нуурыг холбосон горхи суваг

Үгийн гарал

From Proto-Mongolic *koxalaï (“throat”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.