нэмэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэмж өгөх зүйл
- 2.Тусламж дэмжлэг, тус
Англи утга
- нэр үгsupplement, addition; assistance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нэмэр |
|---|---|
| Харьяалахын тийн | нэмрийн |
| Заахын тийн | нэмрийг |
| Өгөх орших тийн | нэмэрт |
| Гарахын тийн | нэмрээс |
| Үйлдэхийн тийн | нэмрээр |
| Хамтрахын тийн | нэмэртэй |
| Чиглэхийн тийн | нэмэр лүү |
| Олон тоо | нэмрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүнсний нэмэр — хоол хүнсний үндсэн бүтээгдэхүүний хажуугаар жийрэг болгон хэрэглэх зүйл
нэмэр авах — тусламж авах
нэмэр болох/нэмэр өгөх — тус дэм болох
нэмрийн гунж — гурван насандаа тугалласан үнээ
нэмрийн зусаг — шүдлэх насандаа төллөсөн бог мал
хувь нэмрээ оруулах — өөрийн зүгээс ямар нэгэн зүйлээр бусдад туслах, дэм болох
Хэлц үг
↑могой алахад модны нэмэргүй
↑ өнчин ишигний нэмэргүй
Бага сага эрдэм
Нэмэр авахад тус
Зүйр цэцэн үг
Далайд дусал нэмэр
Хоршоо үг
нэмэр нөхвөр — нөхвөр болгон өгөх хувь
нэмэр хандив — ажил хэрэгт тусламж болгон өгч буй зүйл
тус нэмэр — тусламж дэмжлэг, туслалцаа
хувь нэмэр — тухайн хүний зүгээс бусдад тусламж болгон өгч буй зүйл
Үгийн гарал
нэмэх (nemex, “to add”) + -рь (-rʹ)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.