нөхцөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмс, үзэгдлийн үүсэх, хөгжих, оршин байхад нөлөөлөх хүчин зүйл
- 2.Боломж, тохироо
- 3.Ахуй байдал
- 4.хэл шинжлэлҮгсийг холбох, хувилгах үүрэг бүхий бүтээвэр
- 5.тойрон хүрээлэн орших физик байрлал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcircumstances (that which attends, or relates to, or in some way affects, a fact or event); cause, factor; living conditions; condition; provision; possibility, opportunity; inflectional suffix, desinence; clitic
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нөхцөл |
|---|---|
| Харьяалахын тийн | нөхцөлийн |
| Заахын тийн | нөхцөлийг |
| Өгөх орших тийн | нөхцөлд |
| Гарахын тийн | нөхцөлөөс |
| Үйлдэхийн тийн | нөхцөлөөр |
| Хамтрахын тийн | нөхцөлтэй |
| Чиглэхийн тийн | нөхцөл лүү |
| Олон тоо | нөхцөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нөхцөл тоочих — хэрэг явдлыг бүтээх учир шалтгааныг тоочин хэлэх
нөхцөл бүрдэх — уг ажлыг гүйцэлдүүлэх тохироо бүрдэх)
цаг уурын нөхцөл — цаг уурын таатай байдал
ахуй нөхцөл — амьдарч буй орчин тойрон
хүнд нөхцөл — аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд бэрхшээлтэй, хэцүү нөхцөл байдал
хортой нөхцөл — ажил хэргийг гүйцэтгэхэд орчин ахуй нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх байдал
нэрийн нөхцөл — нэр үгийг үндсэнд залгах бүтээвэр
үйлийн нөхцөл — үйл үгийн үндсэнд залгах бүтээвэр
Хоршоо үг
нөхцөл байдал — тухайн юм, үйлийн үүсэх, хөгжих, оршин байх үеийн төлөв
нөхцөл шалтгаан — тухайн юм бүрэлдэн бий болоход нөлөөлөх хүчин зүйл
нөхцөл боломж — хэрэг явдлыг хийж гүйцэтгэх тохироо
нөхцөл бололцоо — ажил хэргийн болж бүтэх завшаан, тохиол
Товчилсон үг
ХНМӨСҮТ — Хөдөлмөрийн Нөхцөл, Мэргэжлийн Өвчин Судлалын Үндэсний Төв
Үгийн гарал
Perhaps нөхцөх (nöxcöx, “to befriend”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.