байдал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Байгаль, нийгэм, сэтгэхүйн юм үзэгдлийн дүр төлөв
- 1.байдлын сүлбээ зурхай. (зурсан зурхайн байдлын журмыг тайлбарлаж шүүмжилсэн байдал), хүлилийн байдал (жаран дөрвөн хүлилийн нэрийг гарган долоон үсгийн аялгуу авч зохиосон нь).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstate; quality (of being), -ity, -ness; appearance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | байдал |
|---|---|
| Харьяалахын тийн | байдлынW |
| Заахын тийн | байдлыгW |
| Өгөх орших тийн | байдалдW |
| Гарахын тийн | байдлаасW |
| Үйлдэхийн тийн | байдлаарW |
| Хамтрахын тийн | байдалтайW |
| Чиглэхийн тийн | байдал луу |
| Олон тоо | байдлуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гадаад байдал — гадаад төлөв
хүнд байдал — цаг үе, хэрэг явдлын хэцүү түгшүүрт байдал
Хэлц үг
Байрыг нь харвал
Байдал нь өөр байна
Бас дахиад хэлбэл
Баахан хэцүү байна
Гутал хавчсан юм уу
Хоёр эхнэртэй юм уу
Самсаа нь шарлаж байна
Хоршоо үг
аж байдал — аж төрөл
амьдрал байдал — амьдрал ахуй
ахуй байдал — ахуй амьдрал
дүр байдал — гадаад төрх, дүр төлөв
байдал дөхөм — төлөв маяг
байдал дүр — дүр төрх
өнгө/өнгө байдал — аливаа зүйлийн ерөнхий төлөв, төрх
төлөв/төлөв байдал — юмны янз байдал, шинж төрх
байдал төрх — юмны хэлбэр галбир, гадаад дүр төрх
шинж/шинж байдал — шинж төлөв
явдал/явдал байдал — хэрэг явдал болоод түүний ерөнхий төлөв
нөхцөл байдал — тухайн юм, үйлийн үүсэх, хөгжих, оршин байх үеийн төлөв
Товчилсон үг
АБГБ — Аюулгүй Байдал, Гадаад Бодлого
АБГББХ — Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороо
АНДАБХАЗ — Ази, Номхон Далайн Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Зөвлөл
ЕАБХАБ — Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага
ХАБЭА — Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй
Үгийн гарал
байх (bajx, “to be”) + -дал (-dal), compare Kalmyk бәәдл (bäädl).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.