нөхөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Санаа сэтгэл таардаг, үзэл санаа, үйл ажил, аж амьдрал зэргээр ойр дотнын хүн
- 2.Бүсгүй хүний эр, хань
- 3.Хэн нэгнийг албархаг өнгөөр дуудахад хэрэглэнэ;
- 1.гэрлэсэн эрэгтэй хүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcompanion; husband; comrade
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нөхөр |
|---|---|
| Харьяалахын тийн | нөхрийн |
| Заахын тийн | нөхрийг |
| Өгөх орших тийн | нөхөрт |
| Гарахын тийн | нөхрөөс |
| Үйлдэхийн тийн | нөхрөөр |
| Хамтрахын тийн | нөхөртэй |
| Чиглэхийн тийн | нөхөр лүү |
| Олон тоо | нөхрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нөхөр садан — төрлийн холбоотой хүн
сайн нөхөр — дотны найз
нөхрийн шүүх — хуучир. - хэн нэгний ялимгүй осол эндэгдлийг хамт олноороо зөвлөн хэлэлцэж засах олон нийтийн байгууллага
нөхөр дагах — эмэгтэй хүн гэрлээд ханиа даган явах
нөхөрт гарах — бүсгүй хүн гэрлэх
хүчин нөхөр — тоо. - дөчин гурван оронтой тооны нэр
их хүчин нөхөр — тоо. - дөчин дөрвөн оронтой тооны нэр
Хэлц үг
нөхөрт гарах — хүнтэй гэрлэж, айлд бэр орох
Нөхөрт гарах цаг аль хэдийн болсон ч Туяа номноос өөрийг бодох сэхээгүй байв.
нөхрийн мөстэй — хүн чанартай
Харах зуур хахир өвгөн хавх шиг харам гэмээр ч хайр дотор, хал гадна, ханилгаа сайтай, нөхрийн мөстэй (Д.Пүрэвдорж, Шарлингийн хар Хас).
Морь эцэнхий ч гэсэн унаа
Нөхөр муу ч гэсэн хүн
Нөхөр зүдэнгэ ч гэсэн бараа
Нөхөр нөхөртөө тустай
Нөхөөдөс дээлэндээ тустай
Нөхөр олон хүн сайн
Нөмөр их гэр дулаан
Нөхөр сайтай хүн
Нөмөр сайтай гэр
Нүд муу хүн нүхэнд унана
Нөхөр муу хүн хэрэгт орно
Нүд муугаас нүхэнд
Нөхөр муугаас хэрэгт
Нүүрс барьдаг хүн нүүрээ хөөдөх нь зөв
Нөхөр муутай хүн нүхэнд унах нь зөв
Нүүх гээд түлээ түлэхгүй
Нөхөр гээд үгээ хэлэхгүй
Өдөр бүгд адилгүй
Нөхөр бүр тэгшгүй
Эр эмс үүсгэл эвтэй бай
Ах дүүс янаг бай
Нөхөр ханьдаа бат журамтай бай
Ураг төрөлдөө найртай дотно бай
Зүйр цэцэн үг
Сүүдрээ үзэж биеэ зас
Нөхрөө үзэж эрдэм сур
Хоршоо үг
бааз нөхөр — найз нөхөр
найз нөхөр — дотно үерхэж, нөхөрлөсөн хүмүүс
нөхөр сэлт — ойр дотны хүмүүс
эхнэр нөхөр — гэр бүлийн хүмүүс
нөхөр сүүдэр — а.хань ижил; б.найз нөхөд
нөхөр хүүхэд — ханилсан эр болоод төрүүлсэн үр хүүхэд
хань нөхөр — а.анд нөхөр, хамтрагч; б.амьдралаа холбон дэр нэгтгэсэн эр
хоршоо нөхөр — анд нөхөр, холбоо сүлбээ
Үгийн гарал
From Classical Mongolian ᠨᠥᠬᠦᠷ (nökür), from Middle Mongol ᠨᠥᠬᠦᠷ (nwykwr /nökör/), from Proto-Mongolic *nökör. Cognate with Buryat нүхэр (nüxer), Kalmyk нөкр (nökr, “a friend”, obsolete), Dongxiang nokie, etc. Compare also Southern Altai нӧкӧр (nökör, “a friend”), Kazakh нөкер (nöker, “a guardsman”), Karachay-Balkar нёгер (nöger, “a partner”), Yakut доҕор (doɣor, “a friend”), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.