нөхөөс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны уранхай цоорхой хэсгийг битүүлэн хадсан, оёсон зүйл
- 2.хуучирсанДайн байлдаанд олсон шарх
- 3.шилжсэн утгаНэмэр
- 4.шилжсэн утгаХэн нэгний ажил үүргийг орлон хийж гүйцэтгэгч
Англи утга
- нэр үгpatch, substitute, piece
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нөхөөс |
|---|---|
| Харьяалахын тийн | нөхөөсний |
| Заахын тийн | нөхөөсийг |
| Өгөх орших тийн | нөхөөсөнд |
| Гарахын тийн | нөхөөснөөс |
| Үйлдэхийн тийн | нөхөөсөөр |
| Хамтрахын тийн | нөхөөстэй |
| Чиглэхийн тийн | нөхөөс рүү |
| Олон тоо | нөхөөснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нөхөөс тавих — юмны уранхай цоорхой хэсгийг бөглөх
дээлийн нөхөөс — дээлийн урагдсан хэсгийг бөглөж оёсон зүйл
дугуйны нөхөөс — дугуйны хагарсан хэсэгт дарж наасан зүйл
далан нөхөөс — энд тэндгүй нөхөж оёсон уранхай ноорхой байдал
нөхөөс сэдрэх — шарх дахин өвдөж эхлэх
нөхөөсөнд явах — хүний ээлж оронд явах
Хэлц үг
Нолом хэтэрсэн хүн ихэмсэг
Нөхөөс өмссөн хүн хөнгөмсөг
Зүйр цэцэн үг
Нөхрийн муугаар нүхэнд унана
Нөхөөсний муугаар салхи орно
Хоршоо үг
нэмэр нөхөөс — нэмэр болгох зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.