олби
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Хэрэмтэй адилавтар боловч, урд хойд хөлийн хооронд нимгэн арьсан далбантай, сүүл урт, модноос модонд дамжин нисэх мэт дүүлдэг ойн мэрэгч, ургамлын хальс, жимс, хорхой шавжаар хооллоно
- 2.Арга заль ихтэй нэгэн зүйлийн өлөн чөтгөр
- 3.Өлөн ховдог болох нэгэн зүйл өвчин
- 4.шилжсэн утгаЭтгээд уран арга мэхтэй, шаламгай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | олби |
|---|---|
| Харьяалахын тийн | олбин |
| Заахын тийн | олбийг |
| Өгөх орших тийн | олбид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | олбитой |
| Чиглэхийн тийн | олби руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олби самж — амьт. - баавгай
олби оготно — амьт. - аливаа зүйлийг ихэд хорлон сүйтгэдэг, юмны сиймхий анддаггүй ов ихтэй оготно
олби тусах — олби өвчин тусах
олби суух — ховдог болох буюу олби өвчинтэй болох
олби хүн — ов жив ихтэй, сэргэлэн хүн
олби үг — эзэнгүй, сул дэмий үг
Хэлц үг
олби орших — арга заль ихтэй, өлөн
Олби олз биш
Илбэ эрдэм биш
Хоршоо үг
олби жилбэ — ов заль, арга мэхтэй байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.