олбог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эсгийг цэмбэ, торго зэргээр өнгөлж хийсэн хүн суухад зориулсан дөрвөлжин дэвсгэр
- 1.Морь унахдаа өмсдөг цэргийн охор хүрэм
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | олбог |
|---|---|
| Харьяалахын тийн | олбогын |
| Заахын тийн | олбогыг |
| Өгөх орших тийн | олбогод |
| Гарахын тийн | олбогоос |
| Үйлдэхийн тийн | олбогоор |
| Хамтрахын тийн | олбогтой |
| Чиглэхийн тийн | олбог руу |
| Олон тоо | олбогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олбог тавих — зөөлөвч дэвсгэр тавьж өгөх
олбог эсгэх — а.дэвсгэр оёхоор загвар гаргах; б.цэргийн хүн морь унахдаа өмсөх богино хүрэм оёхоор эсгэх
Хэлц үг
Овгүй зочинд
Олбог бүү тавь
Овор нь орой дээр
Олбог нь шороо дээр
Олбог дарж гэр сахиснаас
Орчлон хэсэж оймс элээ
Олбог зузаан
Оосор урт
Зүйр цэцэн үг
Олбог цоортол суусан мэргэнээс олныг тойрсон тэнэг дээр
Хоршоо үг
олбог дэвсгэр — суух, унтах зориулалттай зүйл
олбог ширдэг — эсгийг цэмбэ, торго зэргээр өнгөлөн ширж хийсэн дөрвөлжин дэвсгэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.