онц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдаас сондгой, илт давамгай сайн, маш гойд, тун сайн
- 2.Бүрэн төгс, их чухал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онц |
|---|---|
| Харьяалахын тийн | онцын |
| Заахын тийн | онцыг |
| Өгөх орших тийн | онцод |
| Гарахын тийн | онцоос |
| Үйлдэхийн тийн | онцоор |
| Хамтрахын тийн | онцтой |
| Чиглэхийн тийн | онц руу |
| Олон тоо | онцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онц сурах — бүх хичээлдээ сайн дүн авах
сургуулиа онц төгсөх — сургуулиа сайн дүнтэй төгсөх
таван онцын тэмдэг — олон жил дараалан тун сайн сурсан сурагчид олгодог тэмдэг
онц мэргэн — бай алддаггүй мэргэн буудагч
онц хилчин — хил хамгаалах үүргээ тун сайн биелүүлсэн цэрэгт олгодог цол
онц сонин — тун сонин
онцын ялгаа — илт мэдэгдэм ялгаа
онц аюултай гэмт хэрэг — тун ноцтой гэмт үйлдэл
онц их дотно — их дотно, сайн найз нөхөд
онц эрх — халдашгүй дархан эрх
онц бүрэн эрхт элчин сайд — өөрийн улс орноо гадаад улс оронд төлөөлөх бүрэн эрхтэй элч төлөөлөгч
онц бүгд хурал — их чухал хурал
онц анхаарах — ихэд чухалчлан үзэх
Хэлц үг
Онц биш
Орон нутгийн чанартай юм гэх шиг
Хоршоо үг
онц гойд — бусдаас ялгарам содон байдал
Товчилсон үг
БАОШ — Бүх Ардын Онц Шүүх
ОББЭЭ — Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин
ОББЭЭС — Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд
ОХГХТХ — Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс
ОХЗБГХТХ — Онц Хүнд, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс
ОЧ — Онц Чухал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.