онцгой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн зүйлийн бусдаас ялгарах шинж чанар нь илт давуу, дээд зэргийн
- 2.Олноос буйд, ганцаараа
- 3.гүн ухаанБодот юм, түүний эсрэг тэсрэг тал болсон нэгж ба ерөнхийг харьцуулж нэгдмэл бүхэл болгон илэрхийлдэг философийн хууль.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онцгой |
|---|---|
| Харьяалахын тийн | онцгойн |
| Заахын тийн | онцгойг |
| Өгөх орших тийн | онцгойд |
| Гарахын тийн | онцгойгоос |
| Үйлдэхийн тийн | онцгойгоор |
| Хамтрахын тийн | онцгойтой |
| Чиглэхийн тийн | онцгой руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онцгой байдал — байгалийн гамшиг, улс төрийн хямрал зэргээс улс орны хэмжээнд юм уу, тодорхой бүс нутгийн иргэдийн амар тайван байдал, байгууллагуудын хэвийн ажиллагаа алдагдаж болох нөхцөл байдал
онцгой эрх — төрийн ямар нэгэн байгууллага юмуу албан тушаалтанд хуулиар зөвхөн өөрт тусгайлан олгосон бүрэн эрх
онцгой сайн бүтээл — давтагдашгүй сайн бүтээл
онцгой амжилт гаргах — өмнө нь хэн ч гаргаж байгаагүй дээд амжилт үзүүлэх
онцгой гавьяа байгуулах — их том үйл хэргийг бүтээх
ажилд онцгой үүрэг гүйцэтгэх — ажил хэрэгт голлох, чухал байр суурьтайгаар оролцох
олноос онцгой — бусдаас илт ялгарам, содон
онцгой буух — олноос буйд, ганцаар буух
Хэлц үг
Огторгуйн од олон боловч
Онцгой гэрэлтэй нь ганц хоёр
Орчлонгийн мэргэд олон боловч
Оновчтой мэргэн нь ганц хоёр
Олны дунд үгий нь ажигла
Онцгой суухдаа сэтгэлийг хар
Олны нүүрийг үзсэнд орвол
Онцгой нэгний нэрийг тогтоо
Олон амьтанд тусалвал алдар нэр дэлгэрэх
Онцгой биеэ татвал муу нэр дэлгэрэх
Олон бол баян
Онцгой бол туян
Олон бол хүч
Олонтой явбал олон цагаан морьтой
Онцгой явбал оодон цагаан морьтой
Олонтой явбал талын чинээ
Онцгой явбал алгын чинээ
Зүйр цэцэн үг
Олонтой явбал талын чинээ
Онцгой явбал алгын чинээ
Товчилсон үг
АТОЗ — Ард Түмний Онцгой Зөвлөл
БОББ — Байлдааны Онцгой Бэлэн Байдал
БОК — Байнгын Онцгой Комисс
БООК — Бүх Оросын Онцгой Комисс
ИХОБГ — Иргэний Хамгаалалтын Онцгой Байдлын Газар
ИХОБХ — Иргэний Хамгаалалтын Онцгой Байдлын Хороо
ИХОК — Иргэний Хамгаалалтын Онцгой Комисс
МЗЗОБ — Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүс
НБОК — Нийслэлийн Байнгын Онцгой Комисс
НОА — Нийслэлийн Онцгой Алба
НОБГ — Нийслэлийн Онцгой Байдлын Газар
ОАТ — Онцгой Албан Татвар
ОАТТ — Онцгой Албан Татварын Тэмдэг
ОБА — Онцгой Байдлын Алба
ОБЕГ — Онцгой Байдлын Ерөнхий Газар
ОБХ — Онцгой Байдлын Хэлтэс
ОБЭК — Онцгой Бүрэн Эрхт Комисс
ОБЯ — Онцгой Байдлын Яам
ОУНОБ — Олон Улсын Нислэгийн Онцгой Бүс
УБОК — Улсын Байнгын Онцгой Комисс
УОБК — Улсын Онцгой Байдлын Комисс
УОБХ — Улсын Онцгой Байдлын Хороо
УОК — Улсын Онцгой Комисс
ЭЗОБ — Эдийн Засгийн Онцгой Бүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.