оньс
Тайлбар
- 1.Үүд хаалга, авдар хорго зэрэгт цоож үмхүүлэх, цүү шургуулах нүх сүв
- 2.Түгжих хэрэгсэл
- 3.Хавхны эрхий торгох бяцхан мод
- 4.Машин, техникийг хөдөлгөх дотоод төхөөрөмж
- 1.Хэрэг явдлын мөн чанар, зангилаа
Англи утга
- нэр үгstrike plate, keeper (part of the doorjamb which receives bolt); lock, latch, bolt; spring, mechanism; essence, gist
Нийлмэл үг
нууц оньс — нүдэнд ил харагдахгүй нүх сүв
далд оньстой цоож — ил харагдахгүй нууц нүх сүвтэй цоож
оньсийг нь тааруулах — нүх сүвийг нь тааруулах
оньсон тоглоом — олон модоор оньсолж бүтээдэг ардын тоглоом
модон оньс — модоор хийсэн түгжээ
төмөр оньс — төмрөөр хийсэн түгжээ
оньс чагтны арга — хадаас хэрэглэлгүй аливаа зүйлийг хооронд нь холбон бүтээх арга
оньсийг нь сугалах — хавхны эрхий торгох бяцхан модыг мултлах
оньсон холбоо — нэг эд анги нь нөгөөгийнхөө ховилд орж эргэн түгжигдэх замаар ажилладаг эд ангиудын холболт
оньсон хөдөлгүүр — оньсоор хөдөлдөг машин
оньсыг нь олох — оновчтой аргыг нь олох
Хэлц үг
Оньс түлхүүрийн төмөр нь нэг
Ооль хөрөөний төрөл нь нэг
Оньс түлхүүрийн хэлхээ нэг
Онол үйлийн холбоо нэг
Зүйр цэцэн үг
Оньс түлхүүрийн төмөр нь нэг
Ооль хөрөөний төрөл нэг
Үгийн гарал
Perhaps онь (onʹ, “notch, gorge, defile”) + -с (-s). Compare Kalmyk оньс (onʹs, “lock, spring”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.