оосор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг уях, торгох, даруулах зориулалттай уяа, бүч; ваадангийн оосор (юм боож орооход зориулсан дөрвөлжин бөс даавууны уяа, бүч), өрхний оосор (өрх тогтоох зориулалт бүхий уяа), чагтага оосор (монгол гэрийн тоононы голоос уях урт уяа), цагны оосор (цаг тогтоох уяа), мяндсан оосор (мяндсаар хийсэн уяа), оосор уях (бүч уяаг зангидах), оосор тайлах (бүч уяа зэргийн зангилааг гаргах), оосор бүч хорш. (юмны уяа, бүч, чимэг болгон хэрэглэх зүйлийн ерөнхий нэр), оосор бүчгүй орд цагаан өргөө үлгэр
- 2.Амьтныг уяхад зориулсан хүзүүвч
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оосор |
|---|---|
| Харьяалахын тийн | оосрын |
| Заахын тийн | оосрыг |
| Өгөх орших тийн | оосорт |
| Гарахын тийн | оосроос |
| Үйлдэхийн тийн | оосроор |
| Хамтрахын тийн | оосортой |
| Чиглэхийн тийн | оосор луу |
| Олон тоо | оосрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нохойны оосор — нохойны хүзүүвч
Хэлц үг
оосоргүй орчлон — учир шалтгааныг нь олоход бэрх зүйл
Олбог зузаан
Оосор урт
Олом муутай эмээл хөлбөрөхөд хялбар
Оосор муутай суулга тасрахад хялбар
Орчлон гэдэг чинь
Оосор бүчгүй
Зүйр цэцэн үг
Оосор муутай суулга тасрахдаа хялбар
Оосор урт
Олбог зузаан
Хоршоо үг
оосор бүч — юмны уяа, бүч, чимэг болгон хэрэглэх зүйлийн ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.