Үндсэн хэсэг рүү шилжих

уяа

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Морь малыг уяж тогтоохоор бэлдсэн ганц болон хэд хэдэн шон мод босгож зэл татсан нь
  2. 2.
    Адуу, тэмээ зэргийг хурдлуулахаар сойх үйлийн нэр
  3. 3.
    Нохой ба мал амьтныг уях нарийн төмөр буюу олс дээсний зэрэг юм
  4. 4.
    Оосор, бүч, цулбуур зэргийг зангидах арга
  5. 5.
    Хулгайч нарын бэрх уул хад, мод мэтэд хулуусан (хулгайлсан) малыг нуун далдалж хадгалах нууц чухал газар
  6. 6.
    шилжсэн утгаХүний сэтгэлийг татах зүйл
  7. 7.
    холбож залгах хэрэгсэл

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнуяа
Харьяалахын тийнуяаны
Заахын тийнуяаг
Өгөх орших тийнуяад
Гарахын тийнуяанаас
Үйлдэхийн тийнуяагаар
Хамтрахын тийнуяатай
Чиглэхийн тийнуяа руу
Олон тооуяанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • морины уяа — морь уяж тогтоохоор бэлдсэн зүйл

  • уяа алдах — а.зугтах, алга болох; б.уяа нь алдуурах

  • уяа авах — уралдах морины уяа сойлго таарах

  • уяаны морь — а.наадамд уралдуулахаар уяж байгаа хурдан морь; б.албан ажилд хэрэглэхээр бэлтгэсэн морь

  • нохойны уяа — а.нохойг оосорлох зүйл; б.нохойг уях газар

  • уяа алдуурах — уяас нь саарч тавигдах, сулрах

  • хулгайчийн уяа — хулгайч нарын цуглан үүрлэх газар

Хэлц үг

  • сэтгэлийн уяа — сэтгэлээс уясан мэт ямагт дурсан бодогдож байх зүйл

  • уяаг нь уртасгаж, угаадсыг нь нэмэх — хоол хүнсийг нь ахиухан өгч, өөрийн хүн болгон ашиглах

    Хэрвээ би хошуу толгойлж байсан сан бол эд нар шиг хөдлөх бүртээ Хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар манай мэтийнхнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлгачныг цуглуулж авчраад уяаг нь уртхан уяж угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Овоо цор цор хийдэг болжээ. Уяаг чинь уртасгаж, угаадсыг чинь нэмэх цаг нь иржээ

  • уяаны нохой — зарц, туршуул, тагнуул

    Сайд ч хэд хэдэн уяаны нохойтой дог оо. Үйл хөдлөл бүрийг алдалгүй анхаардаг хүн шүү дээ.

  • уяатай нохой шиг — ямар нэг шалтгааны улмаас хаашаа ч явж чадахгүй байх

    Харин өөрөө бол зээлийн төлбөрт барьцаалагдаж, уяатай нохой шиг байхыг хүсээгүйн улмаас ингээд шувуу дурандаад шувуу шиг чөлөөтэй явж байдаг.

Хоршоо үг

  • аргамж уяа — морь мал уяж тогтоож юм

  • уяа зэл — морь уяж адуулах газар

  • уяа ногт — юм уях зүйл болон морины толгойд зүүх гархи зуузайгүй оосор

  • уяа засал — морь уралдуулах арга барил, ажиллагаа

  • уяа сойлго — морины уяа засалын үед тусгай горимоор хоолыг нь сойх нь

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.