оролцох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын үйл ажлыг хамтран гүйцэтгэх
- 2.шилжсэн утгаАливаа үйл явдалд нөлөөлөх, мэдэлцэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | оролцох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | оролцоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | оролцлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | оролцов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | оролцжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | оролцсон |
| Хэвшсэн нэр (-даг) | оролцдог |
| Холбох нөхцөл (-ж) | оролцож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | оролцоод |
| Болзох нөхцөл (-вал) | оролцвол |
| Хүсэх (-маар) | оролцмоор |
| Захирах (-аарай) | оролцоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | оролцохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гар бие оролцох — тухайн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах
сонгуульд оролцох — сонгуульд нэрээ дэвшүүлэх эсвэл санал өгөх
нэр оролцох — а.тухайн ажил хэрэг, явдлыг хийж гүйцэтгэхэд хамтрах; б.шилж. нэр зүүх
хэрэгт оролцсоноо нуух — ямар нэгэн хэргийг хамт үйлдсэнээ далдлан нуух
бусдын хэрэгт оролцох — бусдын хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөхийг хичээх
хөндлөнгөөс оролцох — а.хэрэг явдал, яриа зэрэгт хажуугаас орох; б.дам нөлөөлөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.