ором
Тайлбар
- 1.Байсан юмыг авсан буюу гар хүрсэн ор, мөр, тэмдэг
- 2.Ямар нэгэн хэрэг явдлын сүвэгч, мэдээ сураг
- 3.ямар нэг юм шүргэж гарах эсвэл дайрч өнгөрөхөд үлдсэн ор мөр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгimprint; mark, trace; news, rumours; water stream
Нийлмэл үг
хурууны ором — ямар нэгэн зүйлд хүрсэн хурууны мөр, тэмдэг
хөлийн ором — хүн, амьтны хөлийн мөр
тамга тавьсан ором — тамгалсан тэмдэг
ором гарах — ямар нэгэн зүйлийн ул мөр үлдэх
ором гаргах — ямар нэгэн зүйлд ул мөрөө үлдээх
ором үлдээх/ором орох — ул мөр үлдэх, ул мөр үлдээх
ором татах — а.эд материалыг огтолж зүсэхээсээ өмнө утас татаж шугамдах; б.бөс бараа зэргийг эсгэж оёхоосоо өмнө тэмдэг тавих)
Хоршоо үг
ором тором — ор мөр
мөр ором — улбаа
ором сураг — хэрэг явдлын мэдээ чимээ
Үгийн гарал
From Proto-Mongolic *horum. Sometimes compared with Proto-Turkic *orok (“path”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.