орхиул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Оосор уяа
- 2.шилжсэн утгаАдуу барих цалам, бугуйл
- 1.Орхиж наадах шоо
- 1.Эхнэр хүний ардаа унжуулан зүүх чимэг
- 1.Нээлттэй үүд, цонхонд өлгөх сиймхий бүрхүүл
- 2.Монгол гэрийн дээвэр цавгийг дэлгэхэд хэрэглэдэг урт мод
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | орхиул |
|---|---|
| Харьяалахын тийн | орхиулын |
| Заахын тийн | орхиулыг |
| Өгөх орших тийн | орхиулд |
| Гарахын тийн | орхиулаас |
| Үйлдэхийн тийн | орхиулаар |
| Хамтрахын тийн | орхиултай |
| Чиглэхийн тийн | орхиул луу |
| Олон тоо | орхиулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ховооны орхиул — ховооны оосор
унаганы орхиул — баригддаггүй ороо унаганы ногтонд бэхэлж тогтоосон урт оосор, уяа
орхиул хийх — бугуйл хийх
орхиул хаях — шоо хаяж тоглох
орхиул зүүх — ар тал руугаа зүүлт чимэг унжуулах
орхиулыг нь сөхөх — үүд хаалга зэрэгт унжуулан өлгөсөн нимгэн бүрхүүлийг сөхөх
орхиул мод — дээвэр цаваг дэлгэх зориулалт бүхий урт мод
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.