савах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Саваа модоор цохих
- 2.Ямар нэгэн зүйлд хавсран хүчтэй цохих, гуядах
- 3.Салхи хуй зэрэг гаднын нөлөөгөөр хаалга, цонх онгойж хаагдах
- 1.Босоо зүйл тэнцвэр алдаж гэдрэг хүчтэй унах
- 2.Гуядаж шидэх бөхийн мэх.
- 1.Дураараа аашлах
- 2.шилжсэн утгаяриаАрхи уух.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | савах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | савна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | савлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | савав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | савжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | савсан |
| Хэвшсэн нэр (-даг) | савдаг |
| Холбох нөхцөл (-ж) | савж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | саваад |
| Болзох нөхцөл (-вал) | савбал |
| Хүсэх (-маар) | савмаар |
| Захирах (-аарай) | саваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | савахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унгас савах — унгасыг саваагаар цохин хог, шорооноос нь салгах
газар савах — газарт цохих
хага савах — ямар нэгэн зүйлийг хавсарч хагартал нь хүчтэй гуядах
салхинд цонх савах — салхилсны улмаас цонх онгойж хаагдах, хүчтэй гуядагдах
хаалга савах — а.хаалгыг гуядан хүчтэй хаах; б.ямар нэгэн гаднын нөлөөллөөс болж хаалга савчих
гэдрэг савах — хойшоогоо хүчтэй унах
савж унах — гэдрэг гэнэт унах
Хоршоо үг
савах гөвөх — саваа модоор цохиж сэгсэрч, хог тоосноос нь салгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.