садан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэвтээ чиглэлийн гарлын холбоотой хамаатан хүмүүс
- 2.ураг төрлийн холбооны гишүүд
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | садан |
|---|---|
| Харьяалахын тийн | садны |
| Заахын тийн | садныг |
| Өгөх орших тийн | саданд |
| Гарахын тийн | саднаас |
| Үйлдэхийн тийн | саднаар |
| Хамтрахын тийн | садантай |
| Чиглэхийн тийн | садан руу |
| Олон тоо | саднууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ойрын садан — гарлын холбоо ойр хүн
холын садан — гарлын холбоо хол хүн
эхийн садан — цусан төрлийн холбоотой хүн
эцгийн садан — ясан төрлийн холбоотой хүн
Хэлц үг
Садан биш бол
Саалиар явалцахгүй
Садан төрөл дуусвал зовлын ёроолд орно
Сал онгоц эвдэрвэл усны ёроолд орно
Сар саруул боловч өдөртэй адилгүй
Садан олон боловч эхтэй адилгүй
Зүйр цэцэн үг
Саднаас салж саруулаас төөрөх
Саглагар модны салаа олон
Сайн хүний садан олон
Хоршоо үг
амраг садан — хань болон хамаатан хүмүүс
төрөл садан — яс, махны барилдлагатай хүмүүс
ураг садан — а.цусан төрлийн холбоо бүхий хамаатан хүмүүс; б.худ ургын хоорондын холбоо сүлбээ
хамаатан садан — яс, цус, ураг төрлийн харилцаа холбоо бүхий ойрын төрөл
элгэн садан — мах цусны холбоо бүхий төрөл хүмүүс, ойрын төрлийн хамаатан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.