садар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүсэл тачаал хэтэрсэн завхай, шалиг
- 1.надар садар хорш. (а.овор ихтэй зүйл; б.хойно хойноосоо цуварч байгаа нь).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | садар |
|---|---|
| Харьяалахын тийн | садрын |
| Заахын тийн | садрыг |
| Өгөх орших тийн | садард |
| Гарахын тийн | садраас |
| Үйлдэхийн тийн | садраар |
| Хамтрахын тийн | садартай |
| Чиглэхийн тийн | садар луу |
| Олон тоо | садрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
садар хүүхэн — завхай, шалиг явдалтай хүүхэн
садар явдал — завхай, зайдан хэрэг явдал
Хэлц үг
садар ус — үрийн шингэн
Садар самуун явбал сайн нэрээ алдана
Цалгар назгай явбал хөгжил хөдөлмөрөөс хоцорно
Сайн үйлийн нэрийг
Садар явдал барна
Салбанцагт махгүй
Садар эмд үргүй
Сахилаа хаясан лам шашны булай
Садар явсан эм гэрийн булай
Зүйр цэцэн үг
Сайн үйлийн нэрийг садар явдал барна
Садар самуун явбал сайн нэрээ алдана
Цалгар назгай явбал хөгжил хөдөлмөрөөс хоцорно
Хоршоо үг
бузар садар — шалиг, завхай, самуун явдал
садар самуун — шалиг, завхай
надар садар — а.овор ихтэй зүйл; б.хойно хойноосоо цуварч байгаа нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.