сайн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Муу гэдгийн эсрэг утга; шилдэг, чанартай
- 2.Аливаа зүйлийн эерэг, ашигтай байдал
- 3.Тухайн зүйлд бусдаас илүү чадварлаг, дадамгай
- 4.Хүч чадал, арга мэх ихтэй
- 5.Тусч, нөхөрсөг
- 6.Эв найртай, элэгсэг зан
- 7.Элбэг дэлбэг
- 8.Сайтар, гүйцэд
- 9.шилжсэн утгаМэнд амар, тайван, зовлон зүдгүүргүй
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрgood, nice, gentle, fairly, passable, satisfactory, capital; good-hearted, good-natured; all right, decent, fine, ok, okay, salubrious
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайн |
|---|---|
| Харьяалахын тийн | сайны |
| Заахын тийн | сайныг |
| Өгөх орших тийн | сайнд |
| Гарахын тийн | сайнаас |
| Үйлдэхийн тийн | сайнаар |
| Хамтрахын тийн | сайнтай |
| Чиглэхийн тийн | сайн руу |
| Олон тоо | сайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайн ажилчин — идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилладаг хүн
сайн багш — эрдэм ном ихтэй, мэдлэгтэй багш
сайн сурагч — шилдэг сурагч
сайн угсаа/сайн язгуур/сайн үүлдэр — чанартай, шилдэг удам угшил, үүлдэр
сайн удам — а.мал, амьтны сайн үүлдэр, угшил; б.удам сайтай хүний үр
сайн өдөр — а.аливаа үйл хийхэд бүтэмжтэй гараг; б.амралтын өдөр, ням гараг
хагас сайн өдөр — бямба гараг
бүтэн сайн өдөр — ням гараг
сайн ёр — ямар нэгэн хэрэг явдлын талаар урдаас сэрэгдэн мэдрэгдэх эерэг бэлгэ тэмдэг
ажлаа сайн хийх — ажлаа чанартай хийж гүйцэтгэх
сайн тал — эерэг, ашигтай тал
сайн үйл — олонд тустай, ашигтай үйл хэрэг
тэмээ элсэнд сайн — тэмээ элсэнд явахдаа чадамгай
сайн бөх — чадал тэнхээтэй, уран барилдаантай бөх
сайн эхнэр — ая зан сайтай, ажилсаг эхнэр
сайн эр — а.хүний мөс, чанараар сайн хүн; б.хуучир. ард түмний эрх чөлөө, сайн сайхны төлөө баяд ноёдын эсрэг боссон хүн; в.шилж.яриа. хулгайч хүн
сайн нөхөр — дотнын итгэлт нөхөр
сайн санаа — бусдад тус дэм болох гэсэн хүсэл эрмэлзэл
харьцаа сайн — дотно харьцаатай
сайн зан — аятай, нийлэмжтэй ааш зан
сайн таарах — а.ямар нэгэн зүйлс өөр хоорондоо эвцэж тохирох; б.эв найртай байх
сайн хандах — элэгсэг дотно хандах
сайн муудаа хүрэх — маргаан ширүүсч хэрэлдэх
сайн муугаа дуудалцах — хэрэлдэн маргалдаж муудалцах
сайн муудаа тулах — эсрэг этгээдээ элдвээр хэлж хэрэлдэх
сааль сайн — сааль сүү элбэг, их
хур сайн орсон жил — хур бороо их орсон жил
сайн мэдэх — сайтар мэдэх
сайн ойлгох — бүрэн гүйцэд ойлгох
сайн таних хүн — сайтар таньж мэдэх хүн
сайн харах — ихэд нягтлан харах
сайн суух — а.ямар нэгэн зүйл дээр суухдаа лавдуу, гүйцэд суух; б.шилж. эрүүл энх, амар тайван амьдрах
сайн хэлэх — а.бүрэн гүйцэд ойлготол нь хэлж өгөх; б.шилж. магтах
сайн нойрсов уу? — өглөө босоод хэлэх мэндийн үг
сайн сайхан — сэтгэлд нийцэхүйц тааламж, хангалуун байдал
сайн цаг — энх амгалан, тайван цаг
амар сайн — амар тайван, мэнд
амар сайн уу? — уулзан золгоход хэлэх мэнд
сайн явах — ажил үйлс, аж амьдрал тэгш сайхан амьдрах
Ямар нэгэн зүйлд бусдын хүсэлт шахалтгүйгээр өөрийн хүсэл сонирхлын дагуу оролцох нь
Хэлц үг
сайн мөрийн зам олох — сайн сайхан явах
сайн одонд төрөх — азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх
Айлгах хүн ёстой
Сайн хавар цастай
Арслан бөөлжсөнөө идэхгүй
Сайн эр үгээ мэлзэхгүй
Гүйх нохойд баах нохой саад
Сайн явдалд самуун явдал саад
Гэрийнхээ хүнд хийснээ бүү хэл
Сайн авгайн сэтгэл зовдог
Муу авгайн сайр нь өрөгддөг
Дайн цусан мөртэй
Сайн тосон мөртэй
Залхуу эмийн зоог
Сайн эмийн саад
Муу жилбэ хээгүй
Сайн жилбэ гайгүй
Муу амьд явахаар
Сайн үхсэн нь дээр
Муу амьдралаас
Сайн тамтрал
Муу андаас
Сайн танил
Муу ах дүүгийн инээнгүй царайнаас
Сайн нөхрийн хилэнт харц дээр
Муу багалаас
Сайн муур дээр
Муу гэж битгий дайр
Юу болохыг мэдэж болохгүй
Сайн гэж битгий зусард
Яахыг нь мэдэж болохгүй
Муу дуугарахаас
Сайн дуугүй дээр
Муу дээлээс
Сайн шалдан дээр
Муу инээхээр
Сайн уйл
Муу л гэвэл дараад
Лусын хаданд оруулна
Сайн л гэвэл өргөөд
- … болон өөр 958
Зүйр цэцэн үг
Сайн явах санааных
Сайхан явах болгоомжийнх
Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай
Сайн үг сонсоход хатуу боловч явдалд тустай
Сайныг муу гутаадаг
Мууг сайн дардаг
Сайн эхнэрийн хүчинд салан эр ханхалзана
Сайхан морины сүрт муухай эмээл дэнхэлзэнэ
Сайнаас салбал талын дунд
Салаасаа салбал далайн дунд
Сайн эр нөхрөө санана
Муу эр биеэ санана
Сайн аргыг сараар бодоод олохгүй
Самуун аргыг сахлаа шувтарсаар олдог
Сайныг хэлж өгөөд сурдаггүй
Мууг хэлэхгүйгээр сурдаг
Сайн үг мянган алтны үнэтэй
Хоршоо үг
сайн муу — а.чанартай болоод чанаргүй; б.ашигтай болоод ашиггүй аль аль нь
Товчилсон үг
БТССДН — Биеийн Тамир, Спортын Сайн Дурын Нийгэмлэг
ДГБССН — Дэлхийн Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
МГБССН — Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
НҮБСДБ — Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурын Байгууллага
СДБС — Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ
СДМ — Сайн Дурын Мэргэжилтэн
СДХ — Сайн Дурынхны Хөтөлбөр
Үгийн гарал
From Proto-Mongolic *sayin, compare Kalmyk сән (sän), Buryat һайн (hajn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.