таарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хэлбэр хэмжээ, амт шимт тохирох
- 2.Юмны сэтгэл санаанд тохирох, нийцэх
- 3.Давхцах
- 4.шоодсонБолхи, буурай, сэтгэлд нийцэхгүй, хангалтгүй байх
- 5.шилжсэн утгаАдил төстэй болох
- 1.Мал амьтан тээрэх, бөглөрч үхэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | таарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | таарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | таарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | таарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | таарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | таарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | таардаг |
| Холбох нөхцөл (-ж) | таарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | таараад |
| Болзох нөхцөл (-вал) | таарвал |
| Хүсэх (-маар) | таармаар |
| Захирах (-аарай) | таараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | таарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яг таарах — тухайн зүйлүүд хоорондоо яв цав нийлэх
яв цав таарах — ямар ч өө сэвгүй тохирох
хувцас таарах — хувцас биед томдож, багадахгүй яг тохирох
биед таарах — хувцас эд зүйл биед эвтэй, аятай байх
санаанд таарах — уг хүн, юм сэтгэлд нийцэх, тохирох
уяа сойлго таарах — уяж буй морины уяа сойлго нь тохирох
сэтгэлд таарах — тухайн хүн, юм сэтгэлд нийцэх
мөн ч таарч дээ — ямар нэг юм санаанд нь нийцээгүйгээс хэлэх үг
таарсан амьтад — муушаал. - муу зан ааш, үйл хөдлөлөөрөө адилхан хүмүүс
гэдэс таарах — гэдэс тээрэх
адуу таарах — цас багатай өвөл адуу элс шороотой цас, хөлдүү хужир идсэнээс гэдэс нь дүүрч хатгалга тусах
Хэлц үг
сиймхий таарах — ажил хэргийг хийж гүйцэтгэхэд тохиромжтой үе тохиолдох
эв нь таарсан мод шиг — нийлсэн тохирсон, таарсан
наймаа таарахгүй — санал нийлэхгүй байх
сүлд таарах — аз завшаан, нөхцөл тохиол гарах
таарсан таар шуудай — адилхан бүтэлгүй хүмүүс
Яаран байж номоо хэвлүүлсэн маань бүхэлдээ алдаатай болжээ... би ч гэж би, хариуцсан хүн нь ч гэж хүн, наддаа таарсан таар шуудай байж.
↑ сиймхий таарах
↑ сүлд таарах
↑ эв нь таарсан мод шиг
Зүйр цэцэн үг
Таарсан эр эм хоёр таван хавтсан дээр багтдаг
Таарсан аяга
Шанага
Таваг гурав
Дүйсэн ах
Эгч
Дүү гурав
Таарсан таар шуудай нийлсэн нэхий хөрс
Таараагүй идэш тамын түнш
Хоршоо үг
тохирох таарах — юмс өөр хоорондоо зохирох, нийлэх
таарах нийцэх — юм сэтгэл санаанд тохирох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.