согог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвчин эмгэг, гэмтэл
- 2.Өө сэв
- 3.Сиймхий; согог таарах (сиймхий нь таарах).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | согог |
|---|---|
| Харьяалахын тийн | согогийн |
| Заахын тийн | согогийг |
| Өгөх орших тийн | согогд |
| Гарахын тийн | согогоос |
| Үйлдэхийн тийн | согогоор |
| Хамтрахын тийн | согогтой |
| Чиглэхийн тийн | согог руу |
| Олон тоо | согогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
техникийн согог — техникийн гэмтэл
согог илрэх — эмгэг нь ил болох
согог олох — эмгэгтэй болох
согог суух — ужиг эмгэгтэй болох
согог суусан морь — оёгтой болсон морь
согог тогтох — согог суух
мэдрэлийн согог — оюун мэдрэлийн эмгэг
өвчний согог — өвчний урхаг гэм
гэмтэл согогийн эмнэлэг — бие эрхтний гэмтэл согогийг эмчлэн засах эмнэлэг
Хоршоо үг
гэмтэл согог — бэртэл, өвчин эмгэг
гэм согог — өвчнөөс үлдсэн урхаг, хууч
өө согог — юмны загвар хийцийн болхи болсон тал
Товчилсон үг
ГССҮТ — Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.