Үндсэн хэсэг рүү шилжих

сум

нэр үг/sʊm/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠤᠮᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Ан гөрөөс харвах, мөн байлдааны зэвсэг болж байсан нумны харвуул
  2. 2.
    Төмөрлөг, хорголжоор хийсэн, шовгор эсвэл мухар үзүүртэй хойноо бялт агуулсан буунд хийж буудах зүйл
  3. 3.
    Шагай харвах харвуул;
  4. 4.
    Сум хэлбэртэй зүйл; суман онгоц (бүхэл модыг ухаж хийсэн бяцхан онгоц), суман завь (нарийхан урт завь), суман дэл (шанхлан зассан дэл), дээлийн сум (дээлийн гадаад энгэрийн суганаас дооших шулуун ташаа), суман энгэр (дээлийн нуман энгэрээс доош хормойн үзүүр хүртэлх жишүүвтэр шулуун хэсэг), суман төмөр (юмны бүслүүрт чимэглэл болгон торгож хадсан шулуун төмөр; хутганы хуйны сум), чөдрийн сум (чөдрийн бэлчир уулзраас хойших урт хэсэг), тэрэгний сум (тэрэгний арлын хоёр гуяны хөндлөвчөөс урагших хэсэг), анжисны сум (анжисны бөхийн нүхэнд шургуулан хийсэн мод), дэнсний сум (жигнүүрийн гар).
IIнэр үг
  1. 1.
    Зүг чиг заасан зураас, зурвас тэмдэг; сум заах (чиглэл заасан тэмдэг).
IIIнэр үг
  1. 1.
    Аймгийн дараах засаг захиргааны нэгж
IVнэр үг
  1. 1.
    ургамалХалуун дулаан оронд ургах мод, хүрэн өнгөтэй улаан зандангийн нэг төрөл; гоёмсог эдлэл хогшил хийдэг
нэр үг
  1. 1.
    ямар нэг зүйлийн байршиж буй орон зайн хил хязгаар

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгarrow, projectile, bullet; sum (sometimes somon, sumon or sumu) (the second-level civil administrative unit in the Mongolian governance system)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсум
Харьяалахын тийнсумын
Заахын тийнсумыг
Өгөх орших тийнсумд
Гарахын тийнсумаас
Үйлдэхийн тийнсумаар
Хамтрахын тийнсумтай
Чиглэхийн тийнсум руу
Олон тоосумууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • анга сум — нумны ацтай сум

  • хошуумал сум — жад хэлбэрийн үзүүртэй сум

  • саадагны сум — нум сумыг дүрж зүүх ширэн саванд буй сум

  • сумны агсуурга — саадаг

  • сумны бороо — сумны ясан болцуу

  • сумны болцуу — харвуулын сумны үзүүрт байдаг бөөрөнхийвтөр яс

  • сумны зэв — сумны хошуу

  • сумны хонгио/сумны хэвтэр — сумны байр

  • сумны байр — а.сумны дарь агуулах хөндий; б.сумаа хийж биедээ зүүх хэрэгсэл

  • сумны хүхээ — бууны сум байрлах хоолой

  • сумны зэн — сумны үзүүр, сумны исгэрэх ясан нүх

  • сумны овд — зэв сум дүрэхэд зориулан саадгийн амсарт арьс эсгийгээр зааглан хийсэн нүх

  • сумны онь — хөвчинд үмхүүлэн тогтооход зориулсан мөсний уг дахь бяцхан хоног

  • сумны өд — агаар зүсэхэд тэнцвэртэй болгох зорилго бүхий, мөсний уг дахь гурван ширхэг имсгэл

  • сум тавих — а.харвах; б.шилж. далдуур хор гүйлгэх

  • галт сум — тэсэрч гал гаргадаг сум

  • үрлэн сум — ангийн буунд хийж бууддаг жижиг тугалган сум

  • тугалган сум — тугалгаар хийсэн сум

  • хиймэл сум — дуураймал сум

  • хорголон сум — хоргол хэлбэртэй сум

  • зэрлэг сум — тодорхой зүйлийг онилолгүй хий буудсан сум

  • тэнэсэн сум — онох цэгээ алдсан сум

  • байлдааны сум — дайн байлдаанд хэрэглэх сум

  • буудлагын сум — спортын зориулалтаар ашиглах сум

  • үхлийн сум — үхэлд хүргэсэн сум, үхэх газар нь оносон сум

  • сумны бортого — галт сумны хонгио

  • сумны бөглөөс — галт сумны бөглөө

  • сумны гал — галт сумны дарь авалцах хэсэг

  • сумны дайз — бууны сум агуулах хэсэг

  • сумтай буу — хүхээнд сум байгаа буу

  • тэнгэрийн сум — аянга буусан газраас олддог эртний хүмүүсийн хүрэл төмөрлөг эдлэл

  • шагайгаар сум шүүрч таалцах — шагайгаар тоглоход шүүрэг шүүрч таалцах

  • сумын захиргаа — а.сумын засаг захиргааны байгууллага; б.сумын засаг захиргаа байрлах байшин

  • сумын зарлага — сумын албан ажилд зарагдах хүн

  • сумын наадам — сумын нийт иргэд хамтран тэмдэглэх үндэсний баяр

  • сумын сургууль — сумын иргэдийн үр хүүхэд суралцах сургууль

  • сумын төв — сумын захиргаа, эмнэлэг, сургууль үйлчилгээ төвлөрсөн суурин

  • сумын харьяат — суманд нэр данстай хүн

  • сумын хоршоо — сумын дэлгүүр

  • сумын эмч — сумын эмнэлэгт ажилладаг эмч

  • … болон өөр 4

Хэлц үг

  • харвасан сум шиг — маш хурдан

  • сум тоолох — харвах буудахад мэргэн, буудах бүртээ онох

  • сум шиг — хурц, ширүүн

  • тэнэсэн сум тархинд — аливаа үйл явдалд санамсаргүй өртөх гэсэн санаа

  • сумаа харваад нумаа нуух — үйлдсэн муу хэргийнхээ ул мөрийг баллах

  • сумны идэш — дайнд үрэгдэх этгээд

  • сум долоох — а.бууны сум ялимгүй шүргэн өнгөрөх

    Нэг нь гэвэл, эрт цагт энд тэнгэрийн сум унаж гэнэ л дээ....эцсийн эцэст Безродныйн тушаалаар монгол цэргийн бууны сум долоох гэж үү? б.хашир суух, зовлон үзэх

  • сум долоолгох — буудаж алах

    Олзны цэргүүдэд сум долоолгох тушаалыг надад өгөв.

  • ↑ духандаа сум зоох

  • ↑ нэг сумаар хоёр туулай буудах

  • ↑ өдөр хоног харвасан сум шиг өнгөрөх

  • ↑ тэнэсэн сум тархинд

  • ↑ харвасан сум шиг

  • ↑ юманд учир, суманд хичир

  • ↑ юмны эзэн сумны занги

  • Сархад савнаасаа бусдыг дийлдэг

  • Сум хүхээнээсээ бусдыг дайрдаг

  • Хоосон газар

  • Сум нугардаггүй

  • Хор ихтийг нум мэт татавч

  • Сум мэт алдуурна

  • Шувуу үзэлгүй

  • Сум битгий үр

  • Юм болгон учиртай

  • Сум болгон зангитай

  • Юм нарийн болж

  • Сум шулуун боллоо

  • Юм нэгээр дуусдаггүй

  • Сум нэгээр дайзалдаггүй

Зүйр цэцэн үг

  • Нэг сумаар хоёр туулай буудах

Хоршоо үг

  • нум сум — хөвчийг нь татаж харвах хэрэгсэл, түүний харвуул

  • сум нэгдэл — Монгол улсын засаг захиргааны нэгж болон хөдөлмөрөөрөө нэгдсэн малчин ардууд

  • аймаг сум — Монгол улсын засаг захиргааны үндсэн нэгж

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠰᠤᠮᠤ (sumu), from Middle Mongol ᠰᠤᠮᠤᠨ (sumun), from Proto-Mongolic *sumun (“arrow”), compare Kalmyk сумн (sumn), Dongxiang sumu. The sense 'district' arose during the Qing dynasty as a translation of Manchu ᠨᡳᡵᡠ (niru, “a large arrow, militia company, district”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.