суман
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.цэрэгЕрдийн батальонд багтах цэргийн анги
- 1.хуучирсанХолд зориулан байгуулсан өртөө
- 1.суман эх (гүн жалга, гуу).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | суман |
|---|---|
| Харьяалахын тийн | сумангийн |
| Заахын тийн | сумныг |
| Өгөх орших тийн | суманд |
| Гарахын тийн | сумнаас |
| Үйлдэхийн тийн | сумнаар |
| Хамтрахын тийн | сумантай |
| Чиглэхийн тийн | суман руу |
| Олон тоо | сумнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
суман дарга — ангийг ахалсан хүн
суман цэрэг — нэг суман харьяалагдан алба хааж байгаа цэрэг эрс
их бууны суман — их буугаар дагнаж мэргэшсэн цэргийн анги
торгуулийн суман — дайн байлдаанд тэргүүн фронтод явж, давшилтад эхний эгнээнд ордог цэргийн анги
суман газар — хол ойрын хэмжээ нь барагцаалбал хориос хорин таван километр орчим газар
суман эр — өртөөнд алба хааж цэрэгт татагдах, татвар тушаах үүрэг бүхий харц албат эр
суман могой — амьт. - маш хурдан харван үсэрч явдаг нэгэн зүйл могой
суман цэцэг — урга. - ишний салаа нарийн уян, хайлсны навчтай адил навчтай, үнэр ихтэй, үсний шаргал будаг гаргаж авдаг халуун орны ургамал; өнгө шар цагаан хоёр зүйл байна
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.