сэгсгэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны үс ихэд ургаж, эе эвгүй болсон байдал
- 2.Бага хүүхдийг өхөөрдсөн нь.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэгсгэр |
|---|---|
| Харьяалахын тийн | сэгсгэрийн |
| Заахын тийн | сэгсгэрийг |
| Өгөх орших тийн | сэгсгэрд |
| Гарахын тийн | сэгсгэрээс |
| Үйлдэхийн тийн | сэгсгэрээр |
| Хамтрахын тийн | сэгсгэртэй |
| Чиглэхийн тийн | сэгсгэр лүү |
| Олон тоо | сэгсгэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэгсгэр арьс — үс ихтэй арьс
сэгсгэр үс — а.самнаж янзлаагүй үс; б.өтгөн ширүүн үс
сэгсгэр хав — үс ихтэй жижиг нохой
сэгсгэр гиш — урга. - нэг зүйл ургамал
сэгсгэр яргуйжин — урга. - яргуйн нэг төрөл
Хэлц үг
Сиймхий боловч гэр минь
Сэгсгэр боловч ээж минь
Сэгсгэр боловч ээж минь сайхан
Сэмэрхий боловч гэр минь сайхан
Зүйр цэцэн үг
Сэгсгэр боловч ээж минь сиймгэр боловч гэр минь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.