сэгсрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмны шороо тоосыг дэвж гөвөх, дугтрах
- 2.Сэжих, займчин хөдөлгөх
- 3.шилжсэн утгаҮйл ажлыг биедээ холбогдуулахгүй болгон зайлуулахыг хичээх;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сэгсрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | сэгсрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сэгсрээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | сэгсрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сэгсрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нударгаа сэгсрэх — дээлийн нударгыг дугтрах
хормойгоо сэгсрэх — хормойгоо гөвөх
данх сэгсрэх — а.данхыг дугтарч үзэх; б.шилж. данханд байсан зүйлийг хоосортол нь уух
толгойгоо сэгсрэх — толгойгоо баруун зүүн тийш ээлжлэн хөдөлгөх
байдгаа сэгсрэх — эд хөрөнгө, мөнгө төгрөгөө үрэн таран хийж юу ч үгүй болох
Зүйр цэцэн үг
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ
Ус хийсэн ч сэгсэрнэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.