сэргийлэх
Тайлбар
- 1.Болгоомжлох, сахих, хамгаалах
- 2.Гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс сэргийлэх байгууллага; цагдан сэргийлэх (улс аймгийн дотор хэв журам, сахилга хариуцсан тусгай алба).
Англи утга
- үйл үгto protect
Нийлмэл үг
галаас сэргийлэх — галын аюул гарахаас болгоомжлох
хил хязгаарыг сэргийлэх — улсын хил хязгаарыг сахин хамгаалах
урьдчилан сэргийлэх тарилга — анагаах. - ямар нэгэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга
сэргийлэн хонох — сэрэмжлэн хамгаалж хонох
Хоршоо үг
сахих сэргийлэх — болгоомжлон харгалзах, хамгаалах
Товчилсон үг
ГАУСА — Галын Аюулаас Урьдчилан Сэргийлэх Алба
ГАУСБ — Галын Аюулаас Урьдчилан Сэргийлэх Байгууллага
ГАУСГ — Галын Аюулаас Урьдчилан Сэргийлэх Газар
ГАУСХ — Галын Аюулаас Урьдчилан Сэргийлэх Хэлтэс
ГХУСАЗЗ — Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл
ГХУСХ — Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Хэлтэс
УЦСГ — Улсын Цагдан Сэргийлэх Газар
УЦСЕГ — Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газар
ЦСБ — Цагдан Сэргийлэх Байгууллага
ЦСБТОНБ — Цагдан Сэргийлэх Байгууллагад Туслах Олон Нийтийн Баг
ЦСГ — Цагдан Сэргийлэх Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.