сэргэлэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны авхаалж самбаатай, цовоо чадамгай байдал
- 2.Мал, амьтны хөдөлгөөн түргэн, сонор соргог; сэргэлэн амьтан;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэргэлэн |
|---|---|
| Харьяалахын тийн | сэргэлэнгийн |
| Заахын тийн | сэргэлэнг |
| Өгөх орших тийн | сэргэлэнд |
| Гарахын тийн | сэргэлэнгээс |
| Үйлдэхийн тийн | сэргэлэнгээр |
| Хамтрахын тийн | сэргэлэнтэй |
| Чиглэхийн тийн | сэргэлэн рүү |
| Олон тоо | сэргэлэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэргэлэн эр — авхаалжтай, цог золбоотой эр
сэргэлэн явах — цог золбоотой явах
сэргэлэн нүд — цог жавхаатай нүд
сэргэлэн дэнж — өвс ногоо нь талхлагдаагүй сэвүүн сэргэг дэнж
Хэлц үг
Савтай хүн сийрэг нь хэцүү
Сэргэлэн хүн нягтлах нь хэцүү
Сийсэн баянаас
Сэргэлэн гуйлганч дээр
Сэвтэй хүн сэрхий
Сэргэлэн хүн нямбай
Сэнс баянаас
Сэргэлэн гуйранч дээр
Эрүүл мэнд биендээ
Сэргэлэн саруул аяндаа
Зүйр цэцэн үг
Цэцэн сайд улсын эрдэнэ сэргэлэн эхнэр гэрийн эрдэнэ
Хоршоо үг
сэргэлэн цовоо — цовоо цолгин, авхаалжтай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.