сэрэх
Тайлбар
- 1.Унтах явц дуусах
- 1.Сэрэмжлэх, болгоомжлох; сэрэх бодох хорш. (а.санах, сэдэх; б.болгоомжлох), сэрэх сэрэмжлэх хорш
- 2.Ухаан мэдрэлд юмс үзэгдлийн тусгал үүсэх; сэрж мэдрэх (юмс үзэгдлийг оюун ухаандаа тусгаж мэдрэх).
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto wake up; to sober up; to be careful, vigilant; to keep vigil
Нийлмэл үг
дутуу сэрэх — нойр бүрэн ханаагүй байхад унтах явц дуусах
унтаад сэрэх — унтах явц дуусах
Хэлц үг
сэрэхгүй бол сайхан зүүд — хоосон мөрөөдөл, биелэгдэшгүй зүйл
Зүйр цэцэн үг
Унтсанаа сэрэх
Мартсанаа санах
Сэрэхгүй нойрноос морио цадахгүй чөмөгнөөс хутгаа
Сэрж явбал аминд тустай саарч явбал аминд хортой
Цэцэн хүн үгээ сэрж хэлдэг
Хоршоо үг
сэрэх бодох — а.санах, сэдэх; б.болгоомжлох
сэрэх сэрэмжлэх — хянамж болгоомжтой байх
Үгийн гарал
# Likely from a merger of two Proto-Mongolic verbs: *seri- (“to wake up”) and *sere- (“to notice”), compare Buryat һэрихэ (herixe), Kalmyk серх (serx), Dongxiang xierei (“to wake up”). # The assumed Mongolic verb *sere- probably derives from Proto-Turkic *seŕ-, *sēŕ- (“to feel, understand”), compare Turkish sezmek. Probably related (somehow) to Yakut сэрэх (serex).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.