сөрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны урсгалыг эсрэг зүсэж явах
- 2.Алив юмыг эсэргүүцэх, эсрэг үйлдэл хийх
- 3.шилжсэн утгаСэтрэх; зэтэр сөрөх (гар хөлийн хумсны орчны арьс зулгарах).
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сөрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сөрнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сөрлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | сөрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сөржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сөрсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | сөрдөг |
| Холбох нөхцөл (-ж) | сөрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сөрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | сөрвөл |
| Хүсэх (-маар) | сөрмөөр |
| Захирах (-аарай) | сөрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сөрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жавар сөрөх — салхи жаврын өөдөөс явах
шуурга сөрөх — шуурганы өөдөөс зүтгэх, тэмцэх
урсгал сөрж сэлэх — урсгалын эсрэг зүгт сэлэх
нарыг сөрж харах — нарны эсрэг харах
сөрж хэрэлдэх — эсэргүүцэн хэрэлдэх
үг сөрөх — эсэргүүцэн үг өдөх, хэрүүл нэхэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.