таваар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.э.з. Өртөг бүхий бөгөөд худалдах, худалдан авах замаар нийтийн хэрэгцээг хангадаг хөдөлмөрийн бүтээгдэхүүн
- 2.Худалдахад зориулсан юм, зөвхөн худалдахаар үйлдвэрлэсэн хөдөлмөрийн бүтээгдэхүүн
Нийлмэл үг
таваарын өртөг — барааны өртөг, бүтээгдэхүүний өртөг
таваар судлал — таваарын хэрэглээний өртөг, ангилал, стандарт, бүтэц, чанар, чанарын хяналт, түүнийг үнэлэх арга, тээвэрлэлт, хадгалалтын нөхцлийн судалгаа
таваарын аж ахуй — зах зээлээр баримжаа авч, үйлдвэрлэлээ явуулдаг аж ахуйн хэв маяг
таваарын бирж — худалдааны дүрэм журам, тогтоосон бүтээгдэхүүн бүхий таваарын зах
таваарын нэрийн цогцос — худалдан авагчийн эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангахын тулд аль олон янз төрлөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийлбэр
таваарын сан — зах зээлээр дамжин арилжигдах үйлдвэрлэлийн болон хэрэглээний зүйлийн жилийн нийт хэмжээ
таваарын сертификат — таваар үйлдвэрлэх газрыг баталгаажуулсан ал-бан ёсны баримт бичиг
Хоршоо үг
бараа таваар — хүмүүсийн хэрэглээний эд зүйл
эд таваар — үйлдвэрлэн гаргасан бараа бүтээгдэхүүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.