таваг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөн хавтгай ёроолтой, дэрвэгэрдүү амсартай сав
- 2.Жигнэх, хэмжих хэрэгсэлд ашигладаг дээр нь жигнэх юмаа тавьдаг таваг хэлбэртэй тавиур
- 1.биезүй. Хүн, тэмээ зэрэг зарим амьтны хөлийн газарт гишгэх улны хавтгай хэсэг
- 2.Тэмээний тавхай хагарах, эвэрлэг бүрхүүл элэгдэж цоордог гэмтэл
Англи утга
- нэр үгplate, dish
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таваг |
|---|---|
| Харьяалахын тийн | тавгийн |
| Заахын тийн | тавгийг |
| Өгөх орших тийн | тавагд |
| Гарахын тийн | тавгаас |
| Үйлдэхийн тийн | тавгаар |
| Хамтрахын тийн | тавагтай |
| Чиглэхийн тийн | таваг руу |
| Олон тоо | тавгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таваг тавих — айлчин гийчнийг хүндэлж идээ тавих
таваг засах — ямарваа том баяр ёслолын үед идээ засах
чихрийн таваг — чихэр хийх сав
шөлний таваг — шөлтэй хоол идэх зориулалтай сав
тавагтай идээ — тавганд хийж өрсөн идээ
дүүгүүр таваг — тогл. - монгол ардын уламжлалт оньсон наадгай
жигнүүрийн таваг — жигнэх, хэмжих хэрэгсэлд ашиглах таваг хэлбэртэй зүйл
хөлийн таваг — хөлийн ул
тэмээний таваг — тэмээний хөлийн ул
таваг тусах — тэмээний эдэлгээ хүнддэх, хатуу газраар хэтэрхий удаан явснаас улдаж тавагны бүрхүүл нь хагарах
хар таваг болох — а.тэмээний тавхай хагарах; б.шилж. цас хайлах
Хэлц үг
таваг зэрэгцүүлэх — тэмээний нэлээд хурдан хатиран давхих
Хоёр бригадын хооронд таваг зэрэгцүүлээд л исгэрэн давхих мөн ч сайхан шүү.
таваг зөрүүлэх — тэмээний хамаг хурдан хатиран давхих
Манайхаас гараад таваг зөрүүлээд хатирдагсан.
Таваг амар
Данх хагсуу
Таваг нь загатнасан нохой
Талын гөрөөс хөөнө
Таваг нь загатнасан нохой усчныг дагана
Таваг хүндтэй байдаг ууцын хүч
Тавнан хүндтэй байдаг авхайн хүч
Таваг туулайнаас хурдан
Таяг хөлнөөс хурдан
Тайга нохойноос хурдан
Түрүү ихт төрийн түшиг
Таваг ихт тэрэгний түшиг
Хоршоо үг
аяга таваг — цай уух болон хоол идэх зүйл
таваг сэрээ — хоол хийж идэх болон хоолыг өлгөн авч идэх зориулалттай гал тогооны хэрэглэл
таваг тэвш — идээ будаа агуулах том сав
ул таваг — хүн, амьтны хөлийн газар гишгэх хэсэг
Үгийн гарал
Ultimately from Middle Persian tʾp̄k' (plate) likely via an intermediary language (compare Kyrgyz табак (tabak, “plate”)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.