тавлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тав таваар нийлж баг болох, хамтрах;
- 2.Таван эрч нийлүүлэх, таваар дарж гөрөх
- 3.Тав таваар багц болгох, хөзөр тоглоход таван ширхгээр гарах, явах
- 1.Тохьтой тухтай, тайван тавтай байх
- 1.Бусдын гай зовлон, гэм бурууд хорт муу санаагаар баясах, бах нь ханах, бах тав болгох
- 1.Юмыг хадах бэхлэхэд зориулж, шаасан хадаас зэргийн үзүүрийг цохиж хавтгай болгох, тав гаргах
- 2.Яр шархны идээ шүүс хатаж хатуурах
- 1.хуучирсанТаван малаар торгох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тавлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тавлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тавлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тавлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тавлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тавласан |
| Хэвшсэн нэр (-даг) | тавладаг |
| Холбох нөхцөл (-ж) | тавлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тавлаад |
| Болзох нөхцөл (-вал) | тавлавал |
| Хүсэх (-маар) | тавламаар |
| Захирах (-аарай) | тавлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тавлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тавлаж гөрсөн ташуур — таваар сүлжсэн ташуур
хөзөр тавлах — хөзөр тоглоход таван модоор гарах
тавлан байх — тухлан байх
тавлан суух — тухлан суух
хүнийг тавлах — хүнийг алдсан алдаа, гэм дутагдлаар бах таваа хангах
тавлах байдалтай — бах нь ханасан байдалтай
тавлан инээх — бах таваа ханган инээх
тавлан хэлэх — а.хүний гаргасан алдаанд бах нь ханаж ам асуух; б.хүнээр даажин тохуу хийж бах таваа хангах
сайн тавлах — сайн тав гаргах
хадаас тавлах — хадаасанд тав гаргах
шарх тавлах — шарханд тав суух
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.