тавих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Барих гэдгийн эсрэг утга; барьсан, уясан, бэхэлсэн юмыг сул чөлөөтэй болгох, тайлах, харвах
- 2.Юмыг нэг газар байрлуулах
- 3.Нэг юмыг нөгөөд нь тогтоох, бэхлэх, байлгах
- 4.Хүнд юм өгөх, хүнийг зочлох, хүнийг хүндэтгэх
- 5.Аливаа юмыг бий болгох, барих, байгуулах
- 6.Аливаа зүйлийг үүсгэх, эхлэх
- 7.Юмыг нэг орчноос нөгөөд шилжүүлэх
- 8.шилжсэн утгаХүн нас барах, хүн оршуулах
- 9.Анхаарал шаардлага хүлээлгэх
- 10.шилжсэн утгаБичих, зурах, будах
- 11.шилжсэн утгаХэлэх, ярих, хашгирах, асуух
- 12.шилжсэн утгаНаадах, тоглох
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- үйл үгto put, place, lay; to install, build; to release, set free; to serve, bring out, to offer (something to guests); to start, establish; to appoint (someone to a position); to bury, inter, lay to rest; to write down, sketch, paint
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тавих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тавина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тавлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тавив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | тавсан |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | тавч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | таваад |
| Болзох нөхцөл (-вал) | тавивал |
| Хүсэх (-маар) | тавимаар |
| Захирах (-аарай) | — |
| Үгүйсгэх (-хгүй) | тавихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буу тавих — буудах, хий буудах
гүү тавих — а.барьж сааж байсан гүүг намар саахаа болих; б.уяатай байсан унагыг суллаж эхэд нь хөхүүлэх
ижилд нь тавих — ижил сүрэгт нь нийлүүлэх
морь тавих — а.унаа морьдыг идээшлүүлэхээр сул тавих, ижилд нь нийлүүлэх; б.өөрийн морийг бусдын адуун сүрэгт нийлүүлэх; в.хурдны морь гарааны зурхайгаас эргэх
морь тавих газар — уралдааны хурдан морийг анх эхлэн давхиулах газар, уралдааны морийг гараанаас нь гаргах
нохой тавих — нохой сул болгох
сум тавих — сум харвах
уяаг нь тавих — уяаг нь тайлах
цулбуурыг нь тавих — уяа, цулбуурыг сул орхих
ширээн дээр тавих — ширээн дээр байрлуулах
ааруул тавих — шахсан аарцыг утсаар зүсэж жижиглэн дэлгэцэн дээр байрлуулж хатаах
хөл тавих — а.хөлөөрөө газар гишгэх; б.анх гишгэх, түрүүлж орох; в.шилж. бие дааж амьдрах
хөл тавих зайгүй — а.маш зайгүй, сул орон зай байхгүй; б.шилж. Эмх замбараагүй
хойш тавих — а.юмыг ар тийш нь байрлуулах; б.шилж. ажил хэргийг дараа хийхээр хойшлуулах
хүүхдээ хүрдэнд тавих — хуучир. - хүрдэнд хүүхдээ өргөх
дээж тавих — а.дээжийг нь авч үлдэх; б.дээжийг нь өргөх
занга тавих — а.ан амьтны нүх, ичээний амсар, байнга явдаг гүйдлийн замд тухайн ан амьтныг зайлшгүй өртөж баригдахаар зангаа байрлуулах; б.шилж. бусдын гарцаагүй осол эндэл гаргах нөхцөл байдлыг башир аргаар бий болгох
гуталд зан тавих — гутлын уланд шир зэргийг давхарлан оёх, хадах
жин тавих — а.юмаар жигнэх, халаах; б.шилж. бусдыг битүүгээр егөх
нөхөөс тавих — нөхөх
төөнө тавих — хатаасан эмийн өвсөөр бэлтгэсэн зүйлийг шатааж дулааны элчээр нь биеийн тодорхой цэгт үйлчлэх уламжлалт эмнэлгийн арга
архи тавих — архиар дайлах, архи гаргах
найр тавих — хүндэтгэх
гүүр тавих — гүүр барих
гэрэл тавих — гэрэлтэй болгох
зам тавих — зам барих, замтай болгох
радио тавих — радиотой болгох
утас тавих — утастай болгох
шат тавих — шаттай болгох
гал тавих — түймэр асаах, гал асаах
үндсийг тавих — аливаа юмны шинээр эхлүүлэх
үүсвэр тавих — үүсгэх
эхлэл тавих — ямар нэг зүйлийг эхлүүлэх, суурь тавих
гадаа тавих — дотор байсан зүйлийг гадаа гаргах
наранд тавих — наранд ээх, хатаах
салхинд тавих — салхинд хатаах
хүн тавих — хуучир. - хүнийг хөдөө хээр ил оршуулах
хүн тавьдаг газар — оршуулгын газар
шаардлага тавих — ажлыг гүйцэтгүүлэхээр шавдуулах
нэрээ тавих — нэрээ бичих
- … болон өөр 64
Хэлц үг
зангаа тавихгүй — сурсан, дадсан дадал зуршлаа хялбар орхихгүй
гох дэгээ тавих — саад хийх
ясаа тавих — үхэх
амь тавих — а.үхэх, нас барах; б.ихэд дотночлох; в.үхэлдэх
араар нь тавих — а.нүднээс далдуур чадах, дөнгөх; б.эхнэр буюу нөхрөөсөө далдуур өөр хүнтэй явалдах
↑амь тавих
↑ араар нь тавих
↑ гох дэгээ тавих
↑ дуу тавих
↑ зангаа тавихгүй
↑ жавтий тавих
↑ жин тавих
↑ жолоогий нь эвхэж тавих
↑ жүжиг тавих
↑ мад тавих
↑ нүд тавих
↑ орь дуу тавих
↑ өчиг тавих
↑ сүүлээ сэрвээн дээрээ тавих
↑ тулгын чулуу тавих
↑ үхэр буугаа тавих
↑ хөл тавих
↑ хөл тавих зайгүй
↑ чагт тавих
↑ чих тавих
↑ ясаа тавих
Хожгор хүү төрж
Тавих газар эс олдох гэх шиг
Хэлэх үгийг нүүр дээр нь
Тавих морийг ижилд нь
Зүйр цэцэн үг
Тавьснаа идэж
Санаснаа ярих
Тавьж идэх мах биш
Таргалуулж унах унаа биш
Товчилсон үг
МБАХТХ — Мөрдөн Байцаах Ажиллагаанд Хяналт Тавих Хэлтэс
Үгийн гарал
From Proto-Mongolic *talbï- (“to free”), compare Daur taly-. The evolution of senses from “to release” > “to place” is shared with Chinese 放 (fàng).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.